ЭРҮҮЛ МОНГОЛЫН ТӨЛӨӨ
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Нацагийн УДВАЛ, Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ Танаа
Монгол орон архинд донтох хэмээх биологи-нийгэм-оюун санааны өвчинд нэрвэгдэж, мянга мянган ээж нулимстай хонож, мянга мянган гэр бүл салж сарниж, мянга мянган амьдрал тасарч, мянга мянган бяцхан үрс зовж шаналж байгаа билээ. Согтуу эцэг 5 настай хүүгээ заазуурдсан тухай нийгэм ид шуугиж байна. Зүрх зүсэм ийм хэрэг явдлын уг мөн чанар, үндэс шалтгаан нь заазууртаа биш билээ. Мах хэрчдэг мэсээр нялх үрээ зүстэлээ хөрсөн хүйтэн зүрх, хүний төлөө бүтээгдсэн бүхнийг хүний эсрэг ашиглах, хүний ёсноос төдийгүй амьтны араншингаас гадуурх ялзрал доройтлын үрийг таригч архинд донтох өвчинд уг шалтгаан нь оршиж байна. Элэг гэдэг эрхтэн цагт ердөө 10 грамм спирт цэвэршүүлэх чадвартай байхад шил шилээр нь, олон олноороо ууж байгаа учир бие организмаас гадна ёс суртахуун, сэтгэц ухамсар нь ч шартан хордож байна. Архинд донтох өвчин нь гэмт хэрэг, гэр бүл салалт, ажилгүйдэл, ядуурал, дараагийн өвчтөнүүдийг бэлтгэх “сургалт”, осол бэртэл, амь насаа алдах гэх зэрэг олон гай зовлонгийн муу үр үндэс билээ.
Сүүлийн үед архи биш сүү өргөх санал санаачилга гарч, архинд донтох нь хувь хүний хичээл зүтгэл дангаар үл дийлэх бие-сэтгэцийн өвчин гэдгийг нь хүлээн зөвшөөрөх сайн хандлага нэмэгдэж байгаа ч энэхүү нийгмийн гамшигтай тэмцэхэд бүрэн хангалттай бус байна.
Иймд Та бүхэн нийгмийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй төрийг тэргүүлэхийн төлөөх сонгуулийнхаа мөрийн хөтөлбөртөө архинд донтох өвчинтэй тэмцэхэд онцгойлон анхаарна гэдэгт итгэн ард түмэнд тангараг өргөсөн эмчийн хувьд дараах саналыг дэвшүүлж буйг хүлээн авна уу.
1. Соёл гэгээрлийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх \Мэдээлэл харилцаа, боловсрол мэдлэг олгох, ухуулга сурталчилгаа тогтмол зохион байгуулах\
2. Архидан согтуурахтай тэмцэх иж бүрэн бодлого боловсруулах
Үүнд:
-Архинд донтох өвчнийг үүсгэдэг гол хүчин зүйлс, үндэс шалтгаан, улсын хэмжээн дэх тархалт тогтоох үндэсний судалгаа, дүгнэлт хийх
- Архинд донтох өвчнийг эрт оношлон илрүүлэх, эмчлэх, нийгэм, хамт олонд тулгуурлан нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ үзүүлэх эмчилгээг хөгжүүлэх
-Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох
-Улсын төсвийн НЭГ хувийг Архидалтын эсрэг соёл гэгээрлийн хөтөлбөр, бусад үйл ажиллагаанд зарцуулдаг болох, Татвар,татаас, санхүүжилтийн хөшүүрэг буй болгох
Монгол бол тэмбүү, сүрьеэ өвчнийг таслан зогсоох, эрс багасгах ажлыг бүх улс орон, хүн амыг хамруулсан төрийн бодлого болгон хэрэгжүүлж, бодитой ахиц амжилтанд хүрч байсан туршлага, чадвартай орон. Өчигдөр, ахмад үеийн амжилтыг өвлөн авч, архидалт хэмээх нийгмийн гамшиг болсон өвчинтэй тэмцэхэд бодитой ахиц дэвшил гаргахыг зовсон хүн, асгарсан цус, алдарсан амь бүхэн сануулж байна.
Санал гаргасан:
Доктор \PhD\, клиникийн профессор, Нийслэлийн Наркологийн эмнэлгийн дарга Н.Дэмидмаа
Сэтгэгдэл ( 14 )
Now we know who the seilsbne one is here. Great post!
Жинхэнэ ”ардчилал” утгаараа Монголд хөгжөөд байгаа юм биш үү. 7 сарын 1 ний маргааш эвгүй байсан шүү. ТВ-5 н сэтгүүлч гэх Далиймаа ч билүү Алиймаа ч билүү нэг хүүхэн ёстой тэнэгтэж өгснийг одоо мартчихсан юм уу. Энд тэндхийн уулзвар дээр 37 он царайлсан танк ч юм уу БТР ч юм уу аймшгийн царайтай буунуудаа ёрдойлгоод л. Энхбаяр Баяр энэ тэр нь хааччихсан юм бүү мэд. Бүх ТВ-нүүдийг хаагаад л эвгүй шүү. Гэрээс гарвал л буудуулчих гээд. Одоо тэгээд тийм зэвүүн загнаж байсан гаруудыг хөөрхөн сайхан байсан мэтээр ”матар”-н нулимс унагаад байх шаардлага байхгүй ш дээ. Төрийн томчууд гэх 200 гаруй хүний ”Хөрөнгө орлогын мэдүүлэг”ийг үнэгүй сонинд тараагаад үзүүлэх юм сан. Тэд бол үнэн тасарчээ. Тэдэнд бол ард түмний өлсөх цангах падлий байхгүй. МАНАН энэ тэр аль нь ч тэр. Тэгэхдээ хонгилын үзүүрт нэг гэрэл шүү юм үзэгдээд байгаа юм. Нэг. Сайн муугаараа дуудуулаад АТГ бас ч гэж ганц хоёр загас барилаа ш дээ./ МИАТ гм / Хоёр. УБ-аасаа эхлээд бас дүрэм журамтай болж эхэлж байна. / М.Энхболдоос эхлээд Билэгт хүртэл тоголлоо ш дээ/ Гурав. Газар шороогоо анхаарч эхэлж байна. / Аалзны тор шиг хэрчихсэн байсан лицензүүдийг цуцаллаа/ Дөрөв.Зах замбараагүй мөнгө тараадагийг зогсоолоо Би аль ч намынх биш. Одоохондоо Элбэгээг гүйцэх хоншоортой аавын хүү алга. Баагий аварга Монголын л аварга ш дээ. Обама Аваргаа гэж мэндлэхгүй нь лав. Тэгээд ч хуучин ХУ намд нэр дэвшчих олигтой хүн нэг ч байхгүй. Бүгд 16 оны сонгуулийн дараа дээлээ нөмөрцгөөнө. Яагаад гэвэл маш огцом баяжицгаасан. Тэрбумаар л ярьцгаана. Саяаар ярьвал инээд нь хүрнэ. Удвал бол бүр хэрэггүй. Сая энэ хавар гэдсэн дотор нь марль хийчихсэн хүүхний асуудлыг шийдэж чадахгүй байж юун төр толгойлох. Энхбаярын ”Оймс”ны буянд харин яаж нэг юм гишүүн болсон юм бүү мэд. Азтай авгай Бичээд байвал хүүрнэн өгүүлнэ дээ гэж. Би далдыг хардаг далай лам биш. Тэгэхдээ шижигнэсэн залуус 16 онд гарч ирж бүгдийг нь лааз өшиглүүлнэ дээ Муу цаддаггүй хулгайчууд...
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
0.5ë ñàâàëãààòàé áàéõàä 2 õ¿í 1 èéã óóãààä áîëîîä ë áàéäàã áàéñàí îäîî äîîä òàë íü 0.75 òýðíýýñ äýýøýý óóäàã áîëæýý. Ýíý ñîãòóóðóóëàõ óíäààíû ñàâëàãààã áàãàñãàæ ñòàíäàðò òîãòîîâîë ç¿ãýýð þì áèø¿¿ ìàíàéõààí.
ìàíàéõ øèã æèæèã îðîí óëñûí ãàíö òîì àðõèíû ¿éëäâýðòýé áàéõàä ë áîëíî àïó-ã óëñ áóöààæ àâàõ õýðýãòýé òýãýýä ÿìàð íýãýí àðõèéã õóâèàðàà ¿éëäâýðëýõèéã õîðèãëîñîí õóóëü ãàðãàõ íü ÷óõàë àðõèíû îíöãîé òàòâàðûã óëàì ºíäºð áîëãîüæ õóâèàðàà ÿìàð íýãýí áàéäëààð ñîãòóóðóóëàõ óíäàà ¿éëäâýðëýñýí áóþó çàðñàí ýòãýýäýä õ¿ëýýëãýõ õàðèóöëàãûã ìàø ºíäºð áîëãîõ õýðýãòýé ýíý áîäëîãî àðäèëàëûí çàð÷èìòàé õýðõýâ÷ õàðøèëäàõã¿é àðõè ¿éëäâýðëýõã¿é ººð õ¿íä õýðýãòýé ç¿éë õèéæ áàÿæèæ áîëíî ø¿¿ äýý òºð çàðèì àñóóäàëä òºìºð í¿¿ðýý ãàðãàæ áàéõ íü ç¿éòýé ãàíö íýã õ¿íèé øóíàëûí àìáèöàä àâòàæ áàéæ ÿàìâ ÷ òààðõàã¿é ø¿¿ äýý íºõºð äàõèí ñîíèãîãäîõ åðºíõèèéëºã÷ ÝËÁÝÃÄÎÐÆ ÃÓÀÉ
DEMJIJ BAINA!!! UND deer Arhi UILDVERLEGCHID gej AIMSHIGT MANGASin asuudal bas bna
Элбэгдоржоо одоо боль худалаа хашгираа чамаас болж олон хүн зовж явна
уншлаа
za daajid ch itgeh itgel daanch neg alga daa ter arhinii talaar yu ch hiij chadahgui yu gej namiinhaa gol sanhuujuulegchiin amiig barih ve dee tegeed ch arhinii talaar huuli garchihval AN dahin songuuld yalj chadahgui uls turiin tavtsangaas archigdana shuu dee mongol hun arhidaltaa bagasagchihval bugdiig eruul nudeer harj eruul uhaanaar shiidej duugardag bolchihno shuu dee harin nuguu 2 in yalanguya ard tumnii olonhi in demjij bgaa Bat-Erdene garval ene zahiasiig zaaval bieluuleerei gej husmeer bna
ерөнхийлөгч та архины талаархи асуудлаа амьдрал дээр бодитоор биелүүлээч Монгол улс ганцхан архинаас л болж хөгжихгүй байгаа гэхэд хилсдэхгүй шүү сонсоход сонин сонсогдож байгаа боловч хэцүү үнэн шүү хий хоосон уриа лозун хэрэггүй ...