Ардчилсан нам, Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгалт намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидтэй холбоотой ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаад Цахиагийн Элбэгдорж, Бадмаанямбуугийн Бат-эрдэнэ, Нацагийн Удвал нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тус тус бүртгэсэн тухай шийдвэрийг Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдаанаас гаргав.
Ийнхүү нэр дэвшүүлсэн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн тухай намын шийдвэр, тэмдэглэл, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, эрх бүхий байгууллагын тодорхойлолт, ялгүй болохыг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт, сонгуулийн мөрийн хөтөлбөр, төрсний гэрчилгээ, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, нэр дэвшигчийн эцэг, эхийг нь Монгол Улсын харьяат болохыг нотлох иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг, эмнэлгийн дүгнэлт, нэр дэвшигчийн намтар, намын дүрэм зэрэг өөрсдийн намын нэр дэвшигчтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгсөн билээ.
Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг тэдэнд ирэх лхагва гарагт олгоно гэдгийг СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдэгдлээ.
Мөн өдрийн Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажиллах сонгуулийн тойргийн хороодын дэргэдэх мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг баталлаа.Мэдээллийн технологийн нийт 31 багт 146 хүн ажиллахаар байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдааны явцыг анх удаа гадаадын ажиглагчид биечлэн ажиглав. Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар хүрэлцэн ирсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын ажиглагчдыг төлөөлж буй бөгөөд тус байгууллагын 30-300 ажиглагчид богино буюу урт хугацаагаар ирж сонгууль ажиглах юм байна.
Сэтгэгдэл ( 6 )
гадны ажиглагчгүй сонгууль явуулдаг орон цөөхөн**********хойд солонгос куба гэх мэт үүнтэй адил автомат машинаар явуулдаггүй орон бас цөөхөн бөхөөр удирдуулсан орон бүр байхгүй
huue ene songuul gedeg balai yumaa boliyo l doo zugeer l 20 garui namaasaa 512 hun ner devshuuleed naadmaar heden muu sain buhchuudee amraagaad orond in barilduulchihya tegvel mungu hemnehees gadna naadam ch sonirholtoi songuul ch shudraga bolno ard olond avtomat mashinaar luivardchihlaageh yumgui amar boloh yum bish uu???
Gadnii ajiglagchid er ni yamar heregtei yum be?! Bid oorsdoo shiidej bas sanaa ogohdoo busdaar hargalzuulah yamar shaardlaga. bas shaltag baigaa bol?!
Gadnii ajiglagchid er ni yamar heregtei yum be?! Bid oorsdoo shiidej bas sanaa ogohdoo busdaar hargalzuulah yamar shaardlaga. bas shaltag baigaa bol?!
elbegdorjiig l demjine dee
Za muu ELBEGEEGEE L SONGONO SHUU YAMAR C BAISAN