Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа лхагва гарагаас эхэлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 20

Ирэх сарын 26-ны өдөр иргэд улсынхаа Ерөнхийлөгчийг сонгоно. Энэ удаагийн сонгуульд гурван өрсөлдөгч өрсөлдөхөөр тус тусынхаа намаас сонгогдсон. Нэр дэвшигчдийг  Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэснээ албан ёсоор зарласан юм. Тэдний үнэмлэхийг ирэх лхагва гарагт олгохоор болжээ. Хуулийн дагуу ирэх лхагва гарагт нэр дэвшигчид үнэмлэхээ авсаныхаа дараагаас сурталчилгаагаа эхлэх бололцоо бүрдэх аж.
 
Энэ жил Ерөнхийлөгчийг сонгох зургаа дахь удаагийн сонгуулийг ажиглахаар  Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын 30-300 ажиглагчид богино буюу урт хугацаагаар ирж ажиллахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (84.196.114.246) 2013 оны 05 сарын 22

Hen heniigee muulna gej Yasan hartai har energitei nowsh be chi? aldaagui zow bichej ch chadahgui baij

0  |  0
s(49.0.203.38) 2013 оны 05 сарын 20

za ingee Bat-Erdeniig muulah kompant ajilgaa ehleh yum biz dee

0  |  0
Top