Өнөөдөр УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуваарийн дагуу хуралдлаа. Хурлаар Р.Бурмаа гишүүний өргөн барьсан УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар бүлгийн гишүүд санал солилцсон байна. УИХ-ын Дэгийн тухай хуульд байн байн өөрчлөлт оруулах нь зохимжгүй гэж бүлгийн гишүүд үзсэн учир хойшлуулах санал гаргасан нь энэ аж. Харин Компанийн тухай хуульд орох нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа бөгөөд энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх бусад асуудлыг бүлгийн гишүүд дэмжээ.
"Шударга ёс” эвслийн бүлгийн өнөөдрийн хуралд Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян нараас салбарын ажлынх нь тухай мэдээлэл сонссон гэж тус бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Харин тийм саналыг дэмжиж байна Жолоочийн буруугаар хүний амь нас эрсэдсэн бол ар гарийг нь насаар нь тэтгэх хуультай болох хэрэгтэй байна Бас хурдны морины хүүхэд эндвэл мөн л эр гэрийг нь насаар нь тэтгэх үүргийг морины эзэнд оноох хууль хэрэгтэй байна Шударга ёсыг авчиръя гэвэл эдгээр хуулиудыг даруй санаачилж батлах хэрэгтэй Эмэгтэй гишүүд хүмүүсийн анхаарлыг өөр тийш татах аажмаар асуудлыг сарниулах явуургүй аргаар ажиллаж байгаад харамсаж байна Өөрөөр хэлвэл өөрсдийгөө гоё харагдуулахад ихэд анхаарч байгаа гэсэн үг