Дөрвөн байнгын хороо хуралдана

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 22

Өнөөдөр УИХ-ын дэргэдэх дөрвөн байнгын хороо хуралдана.
1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
    Үнэт цаасны зах зээлийн тухай /Шинэчилсэн найруулга/, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;    Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
-Улсын төсвийн болон Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлын явц, байдлын талаар Эрчим хүчний сайдын мэдээлэл;-Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлт сонсох.
2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд:
    Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 55 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн болон Уул уурхайн сайдын мэдээлэл сонсох;
-5 дугаар цахилгаан станц барих газрын сонголтын талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн болон Эрчим хүчний сайдын мэдээлэл сонсох.
3. Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
    Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;-“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газраас 2012.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;-Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/.
4. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
    Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 12 дахь илтгэл /хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
-“Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийнтөслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top