Элчин сайд нутаг нэгтнүүддээ ажлаа тайлагналаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 22

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа ЭСЯ, Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоотой хамтран зохион байгуулдаг “Швед дэх Монголчуудын өдөрлөг”-ийн ээлжит арга хэмжээ болов.

Энэ удаагийн өдөрлөгт Шведийн Улаан Загалмайн Нийгэмлэгийн ажилтан, хатагтай Тоне Голанд урилгаар оролцож, бичиг баримтгүй оршин сууж байгаа гадаадын иргэд Швед улсын эрүүл мэндийн байгууллагуудад хэрхэн хандах, эмнэлэгийн үйлчилгээнд хэрхэн хөнгөлөлттэй хамрагдах, түүнчлэн бичиг баримтгүй иргэдийн хүүхдүүд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцах боломж Шведийн холбогдох хууль тогтоомжид орсон өөрчлөлтийн дагуу нээгдэж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулав.

Мөн өдөрлөгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийг Стокгольм хотноо хэрхэн зохион байгуулах талаар ЭСЯ-наас дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Томилолтын хугацаа нь дуусгавар болж, бүр мөсөн нутаг буцах гэж буйтайгаа холбогдуулан Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд Б.Энхмандах 2009-2013 онд хийсэн ажлынхаа талаар монгол иргэддээ дэлгэрэнгүй тайлагнасан нь энэ удаагийн өдөрлөгийн онцлог байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top