Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Хуулиараа өнөөдөр нэр дэвшигчид сонгуульд нэр дэвших үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх эрхтэй болох юм. Тэгвэл дөнгөж сая Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардан авлаа.
Харин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 11.40 цаг буюу морин цагт үнэмлэхээ гардаж авахаар төлөвлөсөн бол МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал 12.00 цагаас нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авахаар боллоо.
Сэтгэгдэл ( 4 )
avargaa demjinee hu
shazdaa zailaa
shazdaa zailaa