Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Хуулиараа өнөөдөр нэр дэвшигчид сонгуульд нэр дэвших үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх эрхтэй болох юм. Тэгвэл дөнгөж сая Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардан авлаа. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 11.40 цаг буюу морин цагт үнэмлэхээ гардаж авахаар бэлдэж байна. Түүний дараа МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал 12.00 цагаас нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах юм. Ийнхүү нэр дэвшигчид өнөөдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгааныхаа кампанит ажлыг эхлэх эрхтэй болж байгаа аж.
Сэтгэгдэл ( 2 )
egel jiriin eronhiilogch Baterdene
ta yalnaa jinhene mongol eronhiilogch bolno gedegt itgeltei bna taniig bohod hairtai hun buhen demjinee