Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэнэтхэн ялтан болж, ерөнхийлөгчийнхөө хоёр хөлийг гозолзуулан хорих анги руу ачиж байв. Төрийн тэргүүнээ төр нь ийнхүү гутааж, төрийн шорондоо төрийн тэргүүндээ зориулан анх удаа өрөө бэлтгэв. Ийм үйл явдал олон хүний ой тойнд багтаагүй. Н.Энхбаяр ч өөрөө ямар учраас ийм зүйл болсонд ёстой мэл гайхаж, цэл хөхрөөд хоцорсон хэрэг. Тиймээс 2012 оны тавдугаар сарын өдийд зарласан хуурай өлсгөлөнгөөс үүдээд түүний бие муудаж, дотоод шүүрлийн эд эрхтнүүдийн дутмагшил гэх өвчтэй болсон. Уг өвчний талаар монголын урдаа барьдаг эмч мэргэжилтнүүд удаа дараа олон нийтэд мэдээлэл хийж хэр барагтаа эмчилгээ авдаггүй талаар мэгэдсэн. Монголдоо энэхүү өвчнийг эмчлэх боломж бололцоо байдаггүй учраас гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай гэж байгаа. Гэсэн хэдий ч өнөө хэр эрүүл мэндийн шаардлагатай үйлчилгээг авч чадаагүйн улмаас “эрлэгийн үйлчилгээ”-нд хамрагдаж, Н.Энхбаяр хэзээ мөдгүй “өнхрөөд” өгч мэдэхээр болжээ. Н.Энхбаярын бие өдөр ирэх тусам дордсоор байгаа бөгөөд биеийн жингийн алдагдалд орж, одоо 67 килограмм болтлоо турсан байна. Анх 94 килограмм жинтэй байсан гэж байгаа. Ингэж биеийн жингээ алдах болсон гол шалтгаан дорвитой эмчилгээ, шаардлагатай шинжилгээ хийлгэж чадаагүйтэй шууд холбоотой юм. Дээрээс нь агаарт гаргах болон бусад эмчилгээг нь хааж боосноос болоод ийнхүү жингийн алдагдал улам нэмэгдсэнийг эмч нарын үзлэгээр тодорхой болгожээ. Одоо эмчлэгч эмч нар нь өмнө хэлж байсанчлан нэг л зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдэж байгаа нь, “Өвчтөн Н.Энхбаярын эрүүл мэнд ямарч эрсдэл даахгүй. Биеийнх нь байдал багахан хэлбэлзэхэд амь насаа алдахад бэлэн болсон” гэж мэдэгдэж байна. Хүний дотоод эрхтнүүдээс хоол боловсруулах эрхтэн голлох үүрэгтэй байдаг. Энэ утгаараа дотор эрхтэн нь гүйцэд ажиллахгүй, эмчилгээ авахгүй байгаа учраас идсэн хоол нь хүртэл биед нь зохицохгүй, шингэхгүй байх хүндрэлүүд өнгөрсөн хугацаанд гарч байсан. Идсэн хоол нь шингэхгүй байгаа учраас голдуу усаар хооллож байгаа аж. Өнөөдөр нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хянагч нарын хараанд тодорхой эмчилгээ хийлгэж байгаа гэсэн нэртэй боловч үр дүнд хүрсэн юм үнэндээ алга.
Өмнө нь Н.Энхбаярын биеийн байдал хүндэрч, сонин хэвлэлүүд талцан шуугицгааж байсан. Харамсалтай нь Монгол Улсын нэг иргэний амь насыг бодохын оронд эрх мэдэлтнүүд хэт улстөржүүлж, хөөс болгоод өнгөрөөсөн удаатай. Гэтэл Н.Энхбаярын биеийн байдал үнэхээр хүндэрсэний илт нотолгоо болж хэргээ хүлээхгүй, хилсээр буруутгагдсан хэмээн хуурайгаар өлсгөлөн зарлаж байсан Н.Энхбаяр өөрийн гараар хүсэлт үйлдэж, Улсын ерөнхий прокурорын газар, Эрүүл мэндийн яам, ШШГЕГ-ын удирдлагуудад хүргүүлж байсан. Тодруулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 26-нд өөрийн гараар бичсэн тэрхүү өргөдөлдөө, “Миний бие өнгөрсөн жилийн өлсгөлөнгөөс хойш сул дорой хэвээр байгаа бөгөөд мэргэжлийн эмч нарын комисс удаа дараагийн дүгнэлтээр эрүүл мэндийн шалтгаанаар ял эдлэх боломжгүй гэж гарсан. Энэ бүхнийг харгалзан үзэж, намайг эрүүл мэндийн шалтгаанаар хуулийн дагуу ялаас чөлөөлөх асуудлыг яаралтай шийдэж өгнө үү. Мөн мэргэжлийн эмч нар гадаадад яаралтай эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасныг харгалзан үзэхийг хүсч байна” гэсэн байлаа. Үнэхээр амь нас нь хутганы ирэн дээр байгааг Н.Энхбаяр өөрөө ухамсарлаж, бараг нэг сарын өмнө ялаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нь энэ.
Харамсалтай нь монголын төр хүсэлтийг нь мартаж, хүсэлтийн эзнийг үхэг гэсэн байрнаас хандаж өнөө хэр асуудлыг нааштайгаар шийдэлгүй Н.Энхбаярын амь нас хэзээ л бол хэзээ эрсдэх аюулд хүрчихээд байгаа юм. Айл гэрийн ноён нуруу, ханийхаа нөхөр, хүүхдүүдийнхээ эцэг болсон хойно хэдэн хоног ч гэсэн амьдрах хүсэл тэр хүнд байгаа нь хэнд ч тодорхой асуудал шүү дээ. Харин Н.Энхбаяр улсын Ерөнхийлөгч байснаас болоод төрийн нүдэнд Монгол Улсын иргэн шиг, эгэл эр хүн шиг харагдахгүй болчихсон нь хачирхалтай. Ёс номондоо бол төрийн тэргүүнээ дээдэлж, түүнийгээ өмгөөлж хамгаалдаг баймаарсан. Төрийг хүн бий болгож, албан тушаал дээр хүн ажилладаг. Харин манай төрийн өндөр суурьны дархан эрхтэй эрх мэдэлтнүүд хүнлэг бус байдлыг удаа дараа гаргаж улсынхаа нэг эрийг үхүүлж, нэг ээжийг бэлэвсрүүлж, үр хүүхдийг нь өнчрүүлэх хатуу сэтгэлийн хар бодлого барьж байна уу гэдэг асуултыг өөрийн эрхгүй асуухад хүргэж байна.
Иргэний ардчилсан нийгмийн төлөө явж байгаа гэж эрх мэдэлтнүүд сонгуулийн энэ өдрүүдэд өндөр дуугаар тунхаглаж байна. Гэтэл төр засаг иргэнээ үхэг гээд чихэн дүлий нүдэн балай хэвээр гүрийж гэдийхийн учир юу вэ. Тэр тусмаа үхэхэд ойрхон байгааг удаад дараа албаны эх сурвалжууд мэдэгдсээр байхад, бүтэн сар амь гуйсан хүсэлтийнхээ хариуг эгэл иргэн Н.Энхбаяр амьсгаа даран хүлээсээр байхад ялаас чөлөөлөх нь битгий хэл ямар нэг байдлаар хариу өгөлгүй өнөөдрийг хүргэжээ. Төрийн тэргүүнээ хүч хэрэглэн нэг удаа манайхан “аавынд” хийж, ёс жудгийг уландаа гишгэсэн. Тэгвэл хоёр дах удаагаа амь гуйсан хүсэлтийг нь үл тоож, үхэлтэй хамт мартах нь монгол төрийн бодлого уу гэж дахин асуумаар байна.
Сэтгэгдэл ( 31 )
xiisen xergee uurch chadaxgui uxvel taarna ard tumnii az jargalaas xymsalsan byzar xumuus unen mandattygai
baliar zavaan bbvr neg erh medel n hetereed darhan erhtei bolchihson yumnuud yaj idehee l bodhoos bish yaj irgedee saihan amidruulah ve talaar boddoggui zavaan yumnuud icheesei neg hvnii ami ersdeld oruulad ingej***deer hayah gj yadahdaa engiin hvn bish turuu tvshiltsej yvsan turiin terguun hvn shv de arai ch de iim darhan erhtei dayar suudaltai bolchihson yumnuud ardchilal gj yrihaasaa icheesei ardchilal gdgiig bi zuvhun irgediin songolt hvselt negt tavigddag tor zasag gj boddog getel ene muusain yumnuud henii hvchind iim undur erh darhtai bolsnoo martsan bololtoi yum.irged ugui bol ed nar ch ugui shde muu maluud
Энхбаяр ерөнхийлөгчийг харааж зүхээд байгаа хүмүүс үхэж далд ороосой.
enhbayariig gadaad uruu emchilgeend yavuulaach ee
enhbayariig gadaad uruu emchilgeend yavuulaach ee
enhbayariig gadaad uruu emchilgeend yavuulaach ee
enhbayariig gadaad uruu emchilgeend yavuulaach ee
Энхбаяр хэзээ ч үхэж далд орохгүй. Хөрөнгөндөө хорогдоод яасанч үхэхгүйшдээ. Үхлээ үхлээ хордлоо гэсээр бүтэн жил болж байгаа биздээ? Ийм хүн үхдэггүй байхгүй юудаа .
Энхбаяр хэзээ ч үхэж далд орохгүй. Хөрөнгөндөө хорогдоод яасанч үхэхгүйшдээ. Үхлээ үхлээ хордлоо гэсээр бүтэн жил болж байгаа биздээ? Ийм хүн үхдэггүй байхгүй юудаа .
Энхбаяр хэзээ ч үхэж далд орохгүй. Хөрөнгөндөө хорогдоод яасанч үхэхгүйшдээ. Үхлээ үхлээ хордлоо гэсээр бүтэн жил болж байгаа биздээ? Ийм хүн үхдэггүй байхгүй юудаа .
TIIMEL L SUREHII UHEH GEED BGAN BOL MONGOL GAZAR SHOROON DEEREE UCHEECH DEE ALI DEER UYD UHLEE HATLAA GEED BSAN ODOO BOLTOL UHEEGUI YM CHIN NAAD SARMAGCHIN CHIN HEZEE CH UHEHGUI . HUDLAA HIL DAVJ ZUGTAH GJ BGAN
tanar yundaa ene zailhai luivarching omoorood bgan ter odoo boltol 2 emnelegt hevtej bn jiriin 1 irgeniig 14 honog hevtuuleed or honogiin mongiin avaad hoogood gargadag bhad ymar tanhil luivarchin humuusiig ni heden saraar hudlaa baishlahiin huleen zovshoorood hevtuuleed bgan . hiisen hergee huleeged shorondoo suuval taarna . mongoliin hichneen saihan hovguudiig 7 sariin 1 nii uil yavdalaar shorond oruulsan bilee. tegeed ooroo shorond suuh bolhooroo yaj bgag ni mongoliin ard tumen medej bga bh . ENE ENKHBAYRIIN ZALILAJ DEEREMDEJ AVSAN GAZAR AVILGALIIN NAAD ZAHIIHAN GERCH NI BI BAINA. ENE UNENIIG HAANA CH HENII CH OMNO SHUUD HELNE
hiisen hergiinkhaa yliig edlekh heregtei.jiriin erged bol ovdoj ukhsen ch dotoroo l ukhne shuu dee.ene door bichsen humuus enkhbeyeriin hulgailj avsn yumnaas huvaaltssan humuus bailgui dee.hun hiisen hergiinkhaa yliig hezee negen tsagt zaaval edlenee.
Монголчууд Чингис хааны хэлдэгээр хэзээнээсээ зальжин хульжин яриатай хүнд дургүй. Хэдүүлээ аль нэг талд орох биш бодит үнэн нийт Монголын эрх ашгийг ойлгох хэрэгтэй. Нэг хөлөгт сууж явж байж дундуур нь хуваагаад цааш явж чадахуу. Хэзээ Монголчууд энэ сүүлийн 4 жил шиг ингэж талцаж биеэ биеэндээ хорсож явлаа. Энэ бидний хөлгөнд ачсан баялагт шунасан өөр хөлгийн багийханд л ашигтай. Цагаа тулвал бид цугтаа улс ардынхаа төлөө эцсээ хүртэл хамтдаа зогсоно гэж би боддог. Би та бүхэндээ зарим нь уншаагүй байж магадгүй Хүйтэн улстөр-2 гэж нийтлэлч Баатархуягийн нийтлэлийг тольдоод үзэхийг санал болгож байна. Энэ АНамд жирийн шудрага олон сайн гишүүд байгаа нь ойлгомжтой гэхдээ толгой хэсэг маш хүчтэй худал ухуулгаар бүх үнэнийг гуйвуулж байна. Бид үнэн талд нь нийтээрээ зөв ойлголттой байх нь бидний нийтийн эрх ашиг шүү.
хүмүүс ч хүнээ байж дээ. Яаж үхэг гэж гар нь эвлэж бичиж байна даа
Элбэгдорж удахгүй ийм байдалд орно. гэхдээ Элбэгдорж Монголыг мөхөөх эхлэлийг тавьсан анхны хүн боллоо.
Ooriinhoo hiisen viliin vriig oroo vr hvvhdvvdteigee vvreerei. Gazar shoroogoo zarj idej bhdaa ingene chinee bodoogvi baisan bhdaa. Enheeg vhwel olon hvn bayarlah bhdaa. Negch gesen liuwarchini ni dald orj baig
ali deer ued ; uheh geed bn gee biz dee. tulbur avch niitlel bichdeg ni odoo ugaasaa todorhoi bolson sh dee. TV hurtel mungu tuluul garna humuusiin tarhiig ugaagaad ugaagad l ugaalgaad bh yum daa.
odoo yahav dee. engiin neg hun uhej bhad hen ch anhaardaguil biz dee. mungugui bol uhdeg l bolson hatuu orchlon sh dee. arai nuguu tur muruus ni mungu tugrugiig ni tuluh geed bgaan bish biz dee. mungutei humuusiin tulburiig tulbul iluu l bh daa
бурхан ч болоод өгөхгүй буг ч болоод өгөхгүй ямар ядаргаатай юм бэ энэ энхбаяр. бүр дургүй хүргэчихлээ дандаа худлаа шалтаг заагаад. энэ нийтлэлийг хувьсгалт намын захиалгаар нэг мөнгөний сэтгүүлч бичсэн нь тодорхой байна ш дээ.битгий ард түмний тархи угаагаад бай л даа. тэр энхбаяр чинь монголын хамгийн үйлчилгээ сайтай эмнэлэгт дураараа тарвалзаж байна лээ.
ashgujdee burhan bolbol olon hun hergees multarnaa uhsen deer
gudamjnii tenemeluud tegeed odoo yaj amidardag um boloo.nasaaraa shahuu hoolgui yavj bga shde
hiih yaa olj ydah ymaa hudaa zugtah gej bhgui yu
buhl mongolchuud mongoldoo emchluulj bolj bhad gadaad geed bh ym mongol hun ym bol endee emchluul manaid sain sain emch zunduul bgaa
buhl mongolchuud mongoldoo emchluulj bolj bhad gadaad geed bh ym mongol hun ym bol endee emchluul manaid sain sain emch zunduul bgaa
enhbayraas oor shorond owchtoi humuus bga tedend ch emchilgee heregtei bga ghdee oorsdiinh ni hiisen um uiliin ur
Gadaad garj zugtaah tiim l sanaatai ym bna shdee.Ene niitleliig tavisan hun enhbayr hoyr nohoin baas