Хэдхэн хоногийн өмнө шинэ онгоцоо хүлээн авсан Зам, тээврийн сайд А.Гансүх ХБНГУ-ын Лайпциг хотод “Олон улсын тээврийн Форум-2013”-д оролцож байна.
Монгол улс түүхэндээ анх удаа өөрийн агаарын хөлөгтэй болсонд хүн бүр баярлаж байгаа. Шинэхэн хөлөгөө хүлээн аваад удаагүй Зам тээврийн сайд А.Гансүх бас дахин түүхэн томоохон ажил болох шинэ төмөр замын ажлаа эхлүүлээд ХБНГУ-ын Лайпциг хотод 22-24 өдрүүдэд Олон улсын тээврийн Форум 2013 –д оролцохоор мордлоо.
ОУТФ-ын 2013 оны ээлжит чуулган нь “Тээврийг санхүүжүүлэх нь” гэсэн сэдвийн дор болж байгаа бөгөөд тээврийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалттай холбоотой өргөн хүрээтэй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх ба ялангуяа санхүүжилтийн шинэлэг арга хэлбэрүүд, төр-хувийн хэвшлийн түншлэлийн шинэ зарчмууд, хувийн хөрөнгө оруулалтыг татах ба дэмжих өвөрмөц аргууд, эдийн засаг, санхүүгийн тогтвортой, үр өгөөжтэй байдлыг хангах, төлөвлөлт ба зарцуулалтыг оновчтой хийх г.м маш олон сэдвээр хэлэлцэж байна.
Зам, тээврийн сайд А.Гансүх уг хуралд оролцохын зэрэгцээ ХБНГУ-ын Тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Питер Рамзауэр, “Дойче Баан” ХК-ийн ТУЗ-ийн дарга Рудигер Грубе нартай тусгайлан уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох ба 2013 оны 5 дугаар сарын 23-нд Монгол Улсын Зам, тээврийн яам болон ХБНГУ-ын Холбооны тээвэр, барилга, хот байгуулалтын яам хоорондын хамтын ажиллагааны шинэчилсэн Санамж бичигт гарын үсэг зурна.
Ийнхүү зам тээврийн залуу сайдын ажил амжилттай явж байна.
Сэтгэгдэл ( 0 )