Аймаг бүр кино театртай болно

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 24

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Монголын кино урлагийн шинэчлэлийн форум” Төрийн ордны их танхимд боллоо. Монголын кино урлагийн зөвлөлөөс санаачилсан уг арга хэмжээнд үе үеийн кино уран бүтээлчид оролцож байна. Тэд ололт, амжилтаа дүгнэхийн дээр тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, цаашид кино урлагийг хэрхэн хөгжүүлэх талаар санал зөвлөмжөө нэгтгэн, Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байгаагаа тодорхойлох юм.

 Форумыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Шинэчлэлийн Засгийн газар оролцоог бүрдүүлэгч Засгийн газар байхыг эрмэлзэж, иргэд олон нийт болон тухайн салбарынхан, судлаачдын саналыг сонсдог болсон. Тэр ч утгаараа Монголын кино урлагийг хөгжүүлэхэд уран бүтээлчдийн санал чухал гэдгийг онцолсон юм. Мөн аймаг бүрт орчин үеийн тохижилт, төхөөрөмж бүхий кино театрыг байгуулах, 20 гаруй минутын турш үргэлжлэх “Монгол төрийн түүхийн товчоо”-г Төрийн түүхийн музейн зочдод үзүүлж байх шийдвэрүүдийг гаргаж, музейн кино танхимыг тохижуулж байгаа тухайгаа дуулгалаа.

Шинэчлэлийн Засгийн газар энэ оны эхний хагас жилийн байдлаар 20 гаруй сумын соёлын төвд кино үзвэрийн жишиг цэг байгуулж, кино гаргалтын  орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулаад байна. Давхардсан тоогоор 10 гаруй кино уран бүтээлчдийг дэмжиж, уран бүтээл туурвих, олон улсын кино наадамд оролцох санхүүжилтийг шийдвэрлэжээ. Кино урлагийг онцгойлон авч үзэж, киноны эрх зүйн орчныг бий болгох, орчин үеийн шаардлагад нийцсэн киноны шинэ үйлдвэр барьж байгуулах, аймаг, томоохон суурин газрыг кино театртай болгох, үндэсний шилдэг кино бүтээж, үзэгчдийн хэрэглээ болгох, улмаар олон улсын түвшинд өрсөлдөх хэмжээнд хүргэхэд чиглэсэн эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, уран бүтээлчдээ дэмжинэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.9.91.146) 2013 оны 05 сарын 27

1 хийснээ дахин хийсэн салан баавгайн үлгэр

0  |  0
зочин(103.9.91.146) 2013 оны 05 сарын 27

хуучин 21 аймагт байсан кино театруудаа хувьчилчихаад одоо дахиад 21 театар барих нээ

0  |  0
Top