Ц.Ганхуяг Гавьяаны одон хүртжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 26

Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Элчин сайд Ц. Ганхуягийг Болгар Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хоёр орны харилцаанд онцгой гавъяа байгуулсныг үнэлэн “Мадарски конник” 1 дүгээр зэргийн одонгоор шагнаж, энэхүү шагналаа Ерөнхийлөгч Плевлениев хүндэтгэлийн өргөөндөө гардуулан, талархлын үг хэлэв.

Болгарчуудын өвөг дээдэс тэнгэр шүтлэгтэй, “Мадарски конник” хэмээх хадан цохион дээр буулгасан дүрс нь манайхаар бол ариун, дагшин, шүтээн нь байж. Тэнгэрийг тэд ТАНГРА хэмээн нэрлэдэг байна. Зарим түүх домогт өгүүлснээр, “Мадарски конник”-ийн голд байрлах морьтой хүнийг 710 оны үед хаан байсан Тервеллаг гэж үздэг аж.

Уг ариун догшин газрыг 1966 онд төрийн одонд буулган бэлэгдэж хоёр орны харилцаанд онцгой гавъяа байгуулсан гадаадын иргэдийг шагнадаг уламжлалтай болжээ. Элчин сайд Ц. Ганхуяг энэхүү одонгоор шагнуулсан анхны монгол хүн болсон юм. 

Одонг гардуулах үеэр Болгарын Гадаад яамны удирдлага, Болгар-Монголын бизнесийн зөвлөл, найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид байлцав.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Munkhuu(202.179.22.61) 2013 оны 05 сарын 28

Тун ч сайн багш байсан юм. Улс төр сайн мэргэжилтнийг ажилгүй болгох юмдаа. Багшдаа амжилт хүсье

0  |  0
Zochin(209.73.151.138) 2013 оны 05 сарын 26

Yamar gaviya baiguulsan um boloo. Mongold l lav medregdsen um alga

0  |  0
Huueee(122.201.18.206) 2013 оны 05 сарын 26

Yamar gaviya baiguulsan yum be?

0  |  0
Top