АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, АН-ын төв штабын Олон нийттэй харилцах менежер А.Ганбаатар, хуулийн зөвлөх Н.Ариунболд нар мэдээлэл хийлээ. Тэд шударга өрсөлдөхийн эсрэг нэг нэр дэвшигчийг энхийн цагаан тагтаа мэт магтаж, нөгөө нэр дэвшигчийг хууль зөрчин, нийгэм үймүүлж буй хар хэрээ мэтээр харагдуулахаар сурталчилж эхэлснийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Тодруулбал, Херо интертайнментийн бүтээсэн "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг урьж оролцуулсан. Мөн оюутны тэтгэлгийн картан дээр "Цалинтай оюутан, хариуцлагатай оюутан Ц.Элбэгдорж" гэж бичсэн, зарим залуус нийлж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 1989 оноос хойш хэлсэн үгийг түүвэрлэн "Онч үг" нэртэйгээр хэвлэн ном болгон гаргасныг сонгуулийн сурталчилгаа гэж МАН-ын зүгээс мэдүүлж, нийгэмд хууль зөрчсөн гэдэг мессежийг хаяхын төлөө ажиллаж байна гэж тэд мэдэгдлээ. Энэ бүхэн сонгуулийн хуульд ямар нэгэн байдлаар харшлаагүй бөгөөд хувь хүмүүс, уран бүтээлчид, үйлчилгээ явуулж буй банк нь энэ бүхнийг цаг хугацааны хувьд эрт хийсэн. Дээрх гурван зүйлийг сонгуулийн сурталчилгаанд зориулж АН-аас хийгээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Түүнчлэн МАН-ынхны хэлж буй сонгогчдийн нэрсийн жагсаалтыг үндэслэлгүйгээр давхардуулан бүртгэсэн, сонгуулийн хороодын гишүүдийг хууль бусаар томилсон гэх асуудлыг няцааж хуулийн хүрээнд тайлбар хийлээ.
Сэтгэгдэл ( 4 )
2013 оны 06-р сарын 26 ны 23 цаг хүртэл Элбэгдоржид МУ-ын хууль үйлчлэхгүй дээ 27ноос иргэн эбэ болно тэр үед л баригдана
ingej l huuliig zorchij bgaa yum da eronhii said ni ooriigee hamgaalna suuldee ardchilsan nam namaa hamgaalna ta nar bolildoo unah geed ih aij bna uu ta nar avargaa ylnaa ene udaa
MNB geer gargadaggui b.san yagaad zuwhun ene dugaar garsan yum bol .sonin sanagdaad b.n
buruu sh dee. ard tumen nudgui u bugdiig hdrj oilgoj baigaa shuu