LIKE давалгаа эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 27

Монгол хэлнээ орчуулахад 28 янзаар хөрвөж,  хэрэглэгддэг энгийн нэг харь үг дэлхий дахинаа сая сая хүмүүсийн сэтгэл хөдлөл, тааламжтай байдал, эерэг хандлагыг илэрхийлэх “брэнд үг” болтолоо алдаршжээ. Мэдээж энэ бол “Like”.  2,3 тэрбум интернэт хэрэглэгчид нийгмийн сүлжээг ашиглан дэмжиж буй зүйлээ Twitter-т RT хийж, Youtube-т LIKE, Facebook-т мөн л LIKE дарж илэрхийлдэг.

Дэлхий нийтэд жиргээнд нэгдсэн 555 сая залуус өөрт таалагдсан мэдээлэлдээ Retweet, Favorite хийж байна. АНУ ерөнхийлөгч Барак Обамaгийн “Дахиад дөрвөн жил” гэсэн жиргээ 803,969 RT, 300,442 favorite цуглуулж, твиттерийн дээд амжилт тогтоожээ. Youtube-т нэг тэрбум орчим хүн зочилж таалагдсан бичлэгтээ LIKE дардаг. БНСУ-ын дуучин PSY-ын “Гангнам стайл” дуу 7,562,580 LIKE цуглуулж, гиннесийн дээд амжилт тогтоосон бол нэг тэрбум хэрэглэгчидтэй Facebook-т таалагдсан зүйлдээ бас л LIKE дардаг. Өнөр бүлтэй Facebook сүлжээний хэрэглэгч “Farmers Insurance” компанийн фэйсбүүк хуудаст нэг өдөрт зургаан сая гаруй хүн зочилж, тэднээс 2,047,058 хүн LIKE дарсан нь Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгджээ. Нэг тэрбум хоёр зуун сая хүн дэмжиж буй сэтгэл хөдлөлөө өдөрт 4,5 тэрбум LIKE-аар илэрхийлдэг. Тэдний нэг нь та, бас би... ЛАЙКТ нэгдэцгээе http://www.facebook.com/Like Mongolia

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zaluu(122.201.18.169) 2013 оны 05 сарын 27

Iim vr dvn bagatai zvgeer neg ner tor haisan ch geheer yumuu zuil hiihee bolioo boli..arai urt hugatsaanii togtvortoi zuil hiigeechee zaluusaa

0  |  0
Zaluu(122.201.18.187) 2013 оны 05 сарын 27

Iim*****yum hiihee boliooch arai vr dvntei yum hiigeechee..baingiin bas togtmol

0  |  0
Top