Хонинд явж байна уу, ерөнхийлөгчөө сонгох гэж байна уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

Иргэдийн сонгуулийн эрх сул байгаа талаар хаа сайгүй л ярьж байна. Энэ жил сонгуулийн жил, дөрвөн жилд ганцхан тохиох ерөнхийлөгчөө бид зургадугаар сарын 26-нд тодруулна гэдгээ мэдэж байгаа нэг нь байхад мэдэхгүй байгаа хүн олон байгаа бололтой. “Одоогийн ерөнхийлөгч хэн билээ” гэхэд “Багабаньд уу, үгүй ээ, Энхбаяр бил үү“ гэх хүн ч тааралдаж л байна. “Ерөнхийлөгчид хэн хэн нэр дэвшиж байгаа билээ” гэхэд “мэдэхгүй” хэмээн шуудхан хариулах хүн олон. За тэгээд “мэдээд ч яах юм” хэмээн өмнөөс хэгжүүрхэх ажээ. Иймээс СЕХ иргэдийн сонгуулийн идэвхийг сэргээх, сонгуулийн өдрийг баяр ёслолын байдалтай болгох талаар санал санаачлагатай арга хэмжээ зохион байгуулах нь зүйтэй юм шиг.

Хөдөө хээр хонинд яваа хүн шиг иргэд ийм идэвхгүй, сул байгаа нь хэний буруу, юуны учир вэ. Хонинд яваа хүн ч гэсэн хониныхоо цаагуур наагуур эргүүлж тойруулан, дуу чимээ өгч, чоно нохойноос сэргийлдэг сэн. Гэтэл иргэдийн хувьд сонгууль өгөх нь хонинд явахаас ч ач хобогдол муутай ажил болж хувирчээ. Уул нь төрийн тэргүүнээ дөрвөн жилээр сонгох сонгууль шүү дээ, энэ чинь.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.....(66.87.6.195) 2013 оны 05 сарын 29

Mongolchuud uhaantai ard Times bilee.uur untsuguus harahgui bol buid zeluid orhigdson orsiin huuchin ulsuudiin zam tuulah geed baina.bid tednees uur tengeriin humuus gej bodson daichin mongol yalah bolno.oros oron aguu baisan tednii orhigdson ulsuudiig sudlaarai.bas adal yavdald durtai zaluus yavaad uzeerei.ho ho hereggui bizee.ene bol kino bish yum.ha ha

0  |  0
Top