0-2 настай хүүхэдтэй эхчүүдэд тэтгэмж олгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан дээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалллын сайд С.Эрдэнэ мэдээлэл хийсэн билээ. Сайд хариулахдаа “Одонтой ээжүүдийг дэмжих асуудлыг яамны зүгээс судалж энэ тал дээр ажиллаж байгаа. Ялангуяа олон хүүхэдтэй ээжүүд, нөхөн үржихүй , хүн амын өсөлтийг дэмжих чиглэлээр судалгаа хийгдэж дуусах шатандаа орж байна. Засгийн газрын түвшинд олон хүүхэдтэй ээжүүдийг дэмжих тэр дотроо хүн амын өсөлтийг дэмжих зорилгоор гурав дахь хүүхэд буюу гурваас дээш хүүхэдтэй ээжүүдийн амьжиргааг дэмжих төслийг удахгүй өргөн барина. Ялангуяа жирэмсэн, амаржсаны тэтгэмжийг нэмэгдүүлэх, амин дэмийн нэмэгдэл олгох мөн 0-2 насны хүүхэдтэй эхчүүдэд сар бүр тэтгэмж олгох, түүн дотроо гурав дахь хүүхдийг төрүүлсэн тохиолдолд төрөөс дэмжих бодлогыг түлхүү барьж ажиллана” хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.114) 2014 оны 02 сарын 16

цэцэрлэг хүрэлцээ муутайгаас хүүхдээ гэртээ орхиод явах болдог.хийе гэснээ хийхээ хүрвэл хийдэг л юм билээ.утаа энэ тэр гэж худлаа ярихаар энийгээ хийгээч.

0  |  0
зочин(202.131.227.76) 2013 оны 07 сарын 10

Хүүеээ ямар их ярьдаг юм бэ хүүхэд 2 нас хүрлээ ямар хаашаа юм бэ хэдэн ядарсан эхчүүдийг горьдоогоод та нар одоо ичмээр юмаа яг хэзээнээс олгох гээд байгаан

0  |  0
зочин(180.149.102.53) 2013 оны 06 сарын 02

хэзээнээс хэрэгжих юм бэ яриад л байхийн хүлээгээд л байдаг. хурдхан хэрэгжүүлж болдоггүй юм уу. хэрэгтэй байгааг нь мэдэж байгаа юм бол эртхэн хэрэгжүүлэх д хэрэгтэй дээ

0  |  0
Ooo(202.126.89.215) 2013 оны 05 сарын 29

Ardchilsan nam ch yarisnaa hiigeed bgaa shuu. Olon huuhedtei ajil hiih bolomj unen algadaa. Tsetserleg surguuliin hoorond zuusuur taarch bna. Hurdhan shiideesei

0  |  0
ээж(122.201.18.51) 2013 оны 05 сарын 29

намайг анхны хуухдээ торуулж байхад ингэж ярьж л байсан одоо манай 3 дахь хуухэд энэ сард 2 нас хурэх гэж бна доо кккк итгээд хэрэггуй биз

0  |  0
p(202.9.47.133) 2013 оны 05 сарын 29

Сонгуулийн өмнө амалж болж байгаа юм уу.

0  |  0
Top