Гадаад дахь сонгогчдыг бүртгэж дуусна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс  иргэдийг бүртгэх ажиллагааг санал авах өдрөөс 15 хоногийн өмнө буюу өнөөдрөөр дуусгавар болгож байгааг  СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч дуулгалаа.

Үүний дараа бүртгэлийг  гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комисс хүлээн авч  нэгтгэн улмаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх ажээ. Ийнхүү нэгтгэсэн бүртгэлийг  гадаад улсад байгаа монгол иргэдийн  бүртгэлийн мэдээллийн улсын сангийн мэдээлэлтэй тулган нягтлан шалгаж Монгол Улсад бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалт хийсний  дараа сонгогчдын нэрийн жагсаалтыг салбар комисст цахим хэлбэрээр явуулах юм.  Салбар комисс нь уг жагсаалтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавих, цахим хуудаст байрлуулах зэргээр сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгох ёстой.

 Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа монгол иргэд  саналаа ирэх сарын 14-16-ны өдрүүдэд өгөх юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top