УИХ-ын дэд дарга асан С.Баярцогт Швейцарийн банкинд данстай нь илэрч бөөн шуугиан тарьсан. Энэ шуугианы чимээ хаялага хойт хөршийн төр засгийн ордон болох Кремлд ч хүрч, орос “ах нар” нэгийг бодож хоёрыг тунгаан өөрсдийнхөө өндөр албан тушаалтануудын гадаадад данстай байхыг хориглох тухай яриа хөөрөө өрнүүлж, ажил хэрэг болгох их аянд мордсон бололтой. Учир нь В.Путин өндөр албан тушаалтнуудыг гадаадын банкинд данс нээхийг хориглосон хуульд гарын үсэг зурсан тухай Кремлээс өгүүлэв.
“ОХУ-ын тусгай категорийн иргэд гадаадын банкинд данс нээх, хадгаламжтай байхыг хориглох” хуулийн төслийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд Холбооны зөвлөл дэмжсэн юм. Хуулийн зорилго нь улсын аюулгүй байдлыг хангах, лоббидох үйл ажиллагааг журамлах, үндэсний эдийн засгийн хөрөнгө оруулалтыг дэмжих, авлигыг хязгаарлахад орших аж. Муж, хот, дүүргийн дарга нар болон тэдний гэр бүл, насанд хүрээгүй хүүхэд гадаадын банкинд данстай байхыг хуулиар хориглож байна. Түүнчлэн тусгай категориос гадна зарим хуулийн этгээдэд уг хуулийн заалт үйлчлэх гэнэ”
Сэтгэгдэл ( 2 )
Ah gedeh te1 ug ee bolildoo..nadad oros ah bgui...dooshoo orchihson yumaa...
BAYARTSOGTOOS SANAA AVNA GEJ YU BHAV DE.OROS UGAASAA BOHIR MUNGUNI ORON SH DE