Г.Дэнзэн гэж ямар нөхөр байна аа?

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29

Ардчиллын нэр дор яаж ч болдог гэж Г.Дэнзэн боддог бололтой. Н.Алтанхуяг ахынхаа нэрээр ЗГХЭГ-ын дэд дарга болсон.Давхар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга болсон. Эхнэрийнхээ компанийг 17 тэрбумын тендерт ялуулсан асуудал нь ил болж, АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гадаад харилцааны яаманд удаа дараа эрх мэдлээ хэтрүүлэн албан бичиг явуулж байсан. Энэ хүнийг ямар боловсролтой, ямар шалгуураар төрийн өндөр албан тушаал хаших болсныг хэн ч мэддэггүй. Харин түүний талаар саяхан ажлаа өгсөн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонго өмнөөс нь ичиж үхмээр зүйлийг ярьсан байх юм.

Тэрбээр “Албан тушаалын хэнээрхэл, дур зоргоороо авирлахын дон шүглэсэн Г.Дэнзэн гэдэг залуугийн замд би, Монголын хууль саад болсон. Эрх мэдлээр далайлган намайг зайлуулж болно. Хуулийг бол замаас нь гаргаж, мөргөж унагаж чадахгүй л дээ. Эрх мэдэлд тэмүүлж болно. Гэхдээ чаддаг, мэддэг байх хэрэгтэй. Эрх мэдэл бол ямба биш ажил, хариуцлага гэдгийг ойлгох хэрэгтэй. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдсан цагаас эхлээд л Г.Дэнзэн гэдэг залуу “Би Засгийн газрын ХЭГ-ын Тэргүүн дэд дарга болно” гээд зарлаад явсан.

Тэгээд миний орлогчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Залуу хүн, математикч юм чинь арай өөрөөр сэтгэх байх, ажилдаа хурдан дадлагажих байх гэтэл маргаашнаас нь эхлээд л ангийн хүүхдээ, найзаа, нутгийн хүнээ ажилд авахыг санал болгож эхэлсэн. Эндээс л бид хоёрын зөрчил эхэлсэн дээ. Төсөв тооцоог нь хийгээгүй байж элдэв төсөл хэрэгжүүлнэ, тийшээ төчнөөн төгрөг шилжүүлнэ гэнэ. Хууль дүрэмд заасан шаардлага тавихаар шинэчлэлийг эсэргүүцлээ, садаа боллоо гэж Тэргүүндээ “алтан хошуу” хүргэнэ. Сүүлдээ бараг сар бүр над дээр орж ирж, “Чи муу зайлаарай. Чамайг халуулна даа” гэдэг болсон. ХЭГ-ын ажилтнуудыг цуглуулж хурал хийгээд “Би Тэргүүн дэд болохдоо л болно, Засгийн газрын тамгыг авч, нэгдүгээр гарын үсгийг зурахыг минь та нар хараарай” гэдэг байлаа” хэмээн өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
,,,,(182.160.2.81) 2013 оны 05 сарын 30

их зг- агёнтлагуудад юугаа ч мэдэхгүй нөхдүүд ах дүү амраг садан намааараа очоод ан- намын нэр хүнд навс уналаа. сум баг хороодод бүр ярилтгүй.... жнь-- бгд 20-р хороо--- урд нь байсан ху намын __морх гэж луйварчингаас дээрдүүлж чадсангүй. ан- хан алтангадсаасаа салахгүй бол дууслаа даа....

0  |  0
хол(202.70.41.140) 2013 оны 05 сарын 29

пүрэвдаваагаас болж бас АН ялагдлаа хохь чинь дээ

0  |  0
dddd(202.70.41.140) 2013 оны 05 сарын 29

дэнзэнгээс болж АН ялагдлаа ккккккккккккк

0  |  0
нэргүй(202.179.20.140) 2013 оны 05 сарын 29

манай нам ийм л кадруудаа ичихгүй дэвшүүлж байгаа юмдаа

0  |  0
Санал(202.180.220.77) 2013 оны 05 сарын 29

Энэ залуугийн 2 удаагийн ахалсан хуралд нь суусан. Ёстой өмнөөс нь ичиж байсан. Манай нам даанч дээ л гэж харж байлаа. Мэдлэггүй бас дээр нь дарганцар болоогүй л байна даа Алтанхуяг минь чамайг ийм л амьтад татаж унагаана шүү дээ Цүнх барьж жаал гүйгээд л шууд дарга болж тоглуулдагийг болимоор байна шүү дээ

0  |  0
sandag(49.0.200.143) 2013 оны 05 сарын 29

AN-iin dotood duremend erh medel avsan hun yuch hiij bolno geed zaachihsan bdag yum bgaa biz dee odoo yaya gehev ene udaagiin songoltoo l zuv hiij edniig hazaarlah arga hemjee avah heregtei shuu dee

0  |  0
Eej(31.61.131.185) 2013 оны 05 сарын 29

Davarsan muu zulabsaga

0  |  0
Top