Н.Энхбаяр: Энэ сонгуульд хос морьтой оролцож байна гэж бодоорой

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29

Энэ жил могой жил. Могой жилийг дорно дахинд эрүүл мэндэд ээлтэй жил хэмээн бэлгэшээж, эмчилгээгүй өвчний онош олдож, хүнд өвчин эдгэрдэг хэмээн ярьцгаадаг. Энэ нь дан ганц хүний эрүүл мэнд ч бус нийгэм, улс төрийн ужиг өвчин эдгэрэх бэлгэшээлтэй жил ч байж болох юм. Учир нь монголчууд түүхэндээ тав дах удаагийн Ерөнхийлөгчөө сонгох сонгуулийн босгонд тулж ирээд байна. Тэр тусмаа анхны эмэгтэй нэр дэвшигч, эмч, Эрүүл мэндийн сайд нэр дэвшиж байгаа нь урьдны сонголтуудаас илүү ихийг бодож сонголт хийхэд хүргэж байгаа нь лавтай. Монгол хүн бэлгээрээ гэдэг дээ, могой жилд эмч хүн төрийн тэргүүнд нэр дэвшиж байгаа нь зүгээр ч нэг тохиол биш болов уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Нацагийн Удвал сонгуулийн сурталчилгаагаа эртний монголын төрийн голомт байсан Хархориноос эхэлсэн бол үргэлжлүүлэн хорь дугаар зууны томоохон бүтээн байгуулалтад зүйл ёсоор багтдаг Эрдэнэт хотын иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа. Найрамдлын хот гэгддэг Эрдэнэтэд эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчид нэр дэвшигч анхны эмэгтэй бусад нэр дэвшигчдээс урьтан хөлгийн дөрөө мулталсанд эрдэнэтчүүд сэтгэл өндөр байсан юм. Энэ нь амралтын өдөр нэр дэвшигч Н.Удвал тус хотод очсон боловч анхны эмэгтэй нэр дэвшигчтэй Эрдэнэтчүүд уулзахаар уурхайчдын соёлын ордныг дүүргэсэн байдлаас харж болохоор байв.

Уулзалтын үеэр нэр дэвшигчтэй хамт яваа Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга иргэдэд хандан, “Дэлхийд хөгжлөөрөө гайхагдаж байгаа олон улс орон төрийн тэргүүнээрээ эмэгтэй хүнийг сонгож байна. Европд ч тэр, Азид ч тэр. Эмэгтэй хүнд төвийг сахих чадвар өндөр, элдэв гадны нөлөөлөлд барагтаа бол өртдөггүй, иргэнээ гэсэн бодлогыг орой дээрээ залж чаддаг, иргэнээ гэсэн ажил болгоны ард нь гарч байж санаа нь амардаг иргэн төвтэй төрд байх хамгийн сонгодог чанарууд байдаг юм билээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвалын тухайд арав гаруй жил шударга ёсны дуу хоолой болж, МАХН, Намбарын Энхбаярын үйл хэрэг, үзэл бодлыг хамгаалах, олон нийтэд таниулах чиглэлд хамгийн тууштай зүтгэсэн хүн. Хоёр жилийн өмнө Н.Энхбаяр шинээр МАХН-ыг үүсгэн байгуулж байхад анхны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, тархай бутархай өөр өөрийнхөөрөө зүтгэсэн олон хүнийг шударга ёсны дор нэгтэж чадсан хүн. Н.Энхбаярыг баривчилсаны дараа Н.Удвал сайдыг ч мөн баривчлах гээд гэрт нь төрийн цагдаа очиж байлаа. Тэр мөчид ганцхан Н.Удвал л түүнийг сөрж, үнэн мөн, шударга ёсны төлөө бат зогсож чадсан юм. Төрд ч түмэнд ч хэрэгтэй энэхүү зан чанар эмэгтэй хүнд байна гэдэг хамгийн чухал. Тиймээс МАХН, Н.Энхбаяр Н.Удвалыг Ерөнхийлөгчид нэрийг дэвшүүлсэн” гэв.

Уулзалтын үеэр иргэдийн хамгийн ихээр сонирхож байсан гэг асуудал бол Н.Энхбаярн биеийн байдал ямар байгаа талаарх бодитой мэдээллийг сонсох явдал байв. Энэ талаар  МАХН-ын орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга П.Ангараг, “Н.Энхбаяр жилийн өмнө 93 кг жинтэй, эрүүл саруул нэгэн байсан. Хийгээгүй хэрэгт хилсээр гүтгэж баривчиллаа хэмээн эсэргүүцэж хуурай өлсгөлөн зарласнаас үүдэн түүний бие муудсаныг та бид бүгдээрээ мэдэж байгаа. Харамсалтай нь тэр цагаас хойш олон сар өнгөрчихөөд байхад дорвитой эмчилгээ үзүүлэлгүй, нар салхинд гаргалгүй байсаар түүний өвчин хүндэрч одоо биеийн жин нь 60 кг болсон. Биеийн байдал жаахан тогтворгүй болоход амь нас нь эрсдэж ч мэдэхээр байгаа” гэв. Мөн тэрээр нэр дэвшигч Н.Удвалын сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө өөрөө биечлэн МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзсан байна. Энэ уулзалтын үеэр Н.Энхбаяр, “Энэ сонгуульд хос морьтой оролцож байна гэж бодоорой. Н.Удвалыг дэмждэг бол Н.Энхбаярыг дэмжээрэй. Н.Энхбаярыг дэмждэг бол Н.Удвалыг дэмжээрэй” хэмээн онцгойлон захисан талаар дурдлаа. Ер нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийг Н.Энхбаярын захиасын дагуу тодруулсан гэж болно. Тиймээс эл хоёр эрхэм зорилгоороо нэгдэн, нэгэн цул болж сонгуульд оролцож байна гэж ойлгож болох аж.

Эрдэнэт хотноо болсон иргэдтэй хийсэн уулзалтын үеэр санал бодлоо илэрхийлэх хүн цөөнгүй байв. Тухайлбал, Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Оюунчимэг Ерөнхийлөгчид нэр дэвигч Н.Удвалын архигүй монгол болгох бодлоготой санал нэг байгаагаа илэрхийллээ. Тэрээр, “Монгол Улсын дөрвөн хүн тутмын нэг нь ямар нэг байдлаар архины хамааралтай байна. Энэ тоо өөрөө монгол улсын аюулгүй байдлын алтан аргамж алдар байгаагийн хамгийн тод жишээ. Тиймээсс архины эсрэг бодлого барьж ажиллах нь хамгийн зөв. Би өөрөө 1987 оноос хойш эмчээр ажиллаж, олон арван хүнийг архинаас гаргахдаа баярлаж, олон хүнийг архинд орохыг харж харамсаж ирлээ. Архины эсрэг тэмцлийг эх хүн, эмэгтэй хүн, энэ чиглэлийн мэдлэг, мэдрэмжтэй эмч хүн хийж чадна. МАХН энэ нарийн зүйлийг олж харж, хамгийн дайчин, шударга, хүнлэг энэрэнгүй хүнээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн байна. Эрчүүд давамгайлсан сүүлийн хорин жилд монголын төр хүнийхээ төлөө бус, хөгжил нэрийн доор хүнийхээ эсрэг ажилаж ирсэнийг өнөөдрийн бодит байдал харуулж байна. Өөрчлөх цаг нь болсон. Өөр монголыг, өөр монгол хүнийг бид бий болгох цаг нь ирсэн. Энэ үйлсэд тохирох ард түмний илч төлөөлөгч нь яах аргагүй Н.Удвал таныг болж чадна хэмээн итгэж байна” гэлээ. Энэ мэтээр Эрдэнэтчүүд эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох хүсэлтэй байгаагаа илрэхийлсэн юм. Тэгэхийн тулд бүгдээрээ дэмжиж, саналаа өгнө гэв.

Зэвсэгт хүчний жанжин штабын 186 дугаар ангийн алба хаагчидтай МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Нацагийн Удвал уулзлаа. Уулзалтын үеэр нэр дэвшигч Н.Удвал, “Эх орноо хамгаална гэж тангараг өргөсөн эр цэргүүдтэй энэ өдөр уулзаж байгаадаа баяртай байна. Яагаад гэвэл төрийн тэргүүний төлөө нэр дэвшиж байгаа миний зорилго ч мөн эх орноо, элэг нэгт ард түмнээ хамгаалж, элэг бүтэн, сэтгэл хангалуун амьдруулах явдал. Эх орон эр цэргээ мянган өдөр тэжээж, нэг өдөр хэрэглэдэг гэдэг. Тэгвэл миний бие сүүлийн арав гаруй жил улс төрийн тэмцэлд оролцож, улс эх орондоо шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэж ирсэн. Одоо эх орноо хамгаал, элэг нэгтнээ өмгөөл гэж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүллээ. Энэ талаараа  ч цэрэг эрс та бүхэнтэй адил төстэй зүйлс байхыг үгүйсгэхгүй.Та бүхэн албаа амжилттай хааж, ардын армийн алдар нэрийг өндөрт өргөнө гэдэгт эргэлзэхгүй байна. Эх орон чинь та бүхний эх оронч сэтгэл, эр зоригоор дутдаг учраас тэр сэтгэлийг хаана ч, хэзээ ч гээж болохгүй шүү ” гэдгийг санууллаа. Мөн та бүхний өмнө хариуцлагатай сонголт хийх мөч тулж ирээд байгаа учраас зөв сонголт хийх нь ч бас та бүхний үүрэг шүү гэлээ.

Нэр дэвшигчийн тухайд түүний нөхөр цэргийн хүн тул цэрэг, армийн ажил амьдралтай ойр нэгэн аж. Нөгөө талаар өөрөө хоёрын зэрэг хүү төрүүлж өсгөсөн эх хүн учир цэрэг эрстэй хийсэн уулзалт ойр дотно болж өнгөрлөө. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(202.9.47.132) 2013 оны 05 сарын 30

tanyg yalna gedegt itgeltei bnaa

0  |  0
irgen(203.91.117.4) 2013 оны 05 сарын 29

orosiin zunshiin helsneer tanai nam 2018 ond huvisgal hiij ulalt baiguulna gesen bnlee.ter ved olgarhud gadagshaa tsugtaj zarimni barigdaj er nil aimshigtai um bolno gesen bnlee.

0  |  0
Top