Н.Удвал БЗД-ийн иргэд сонгогчидтой уулзана

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал өнөөдөр 9-10 цагийн хооронд БЗД-ийн иргэд, сонгогчидтой уулзалт хийх гэж байна. Уулзалт Жуковын талбайд болох бөгөөд уулзалтанд иргэд, сонгогчидоос гадна нэр дэвшигч Н.Удвалыг дэмждэг УИХ, Засгийн газрын гишүүд оролцох юм. Уулзалтыг нээж дүүргийн МАХН-ын хорооны  дарга Н.Бүргэдаа болон МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, “Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө” үндэсний хөдөлгөөний тэргүүн  Л.Сэлэнгэ нар үг хэлэх бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Удвал өөрөө иргэд, сонгогчиддоо хандан үг хэлэхээр зэхжээ.   Түүнчлэн энэ үеэр Монголын бүх эмэгтэйчүүдийн уриалгыг Эмэгтэйчүүдийн төлөөлөл танилцуулж, нэр дэвшигч Н.Удвалд гардуулан өгөх юм байна.

 Мөн БЗД-ийн МАХН-ын хороонд 100 шинэ гишүүн шинээр элсэж байгаа бөгөөд тэдгээр шинээр элсэж буй гишүүдэд намын бат илэрхийлэх болон энгэрийн тэмдгийг нь гардуулан өгөх ёслолын ажиллагаа энэ үеэр болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.2.96) 2013 оны 05 сарын 29

Мэдсэн бол очих байсийм.

0  |  0
Top