Л.Гантөмөр сайд хандивлагч нартай уулзана

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 30

“Corporate-3” зочид буудлын “UB Hall” танхимд  өнөөдөр 14:30 цагт Монголын боловсролын салбарт он удаан жил хандив өргөн тусалж байгаа хандивлагчдтай БШУ-ны сайд Л.Гантөмөр болон дэд сайд нар уулзана. Энэ үеэр Япон болон Хятадын Элчин сайдын яам, Дэлхий банк, Азийн хөгжлийн банк, UNICEF, КОЙКА, Жайка байгууллагаас Монголын боловсролын салбарт хийж буй хөрөнгө оруулалтын бодлого, стратеги, цаашдын зорилтын талаар ярилцах юм. Гадаадын тусламжаар ирсэн хөрөнгө оруулалтыг хэн, хаана, ямар үр дүнтэй зарцуулж байгаа талаар энэ үеэр танилцуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top