Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 26-ний өдөр болно. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн Ерөнхий хорооноос иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриалсан урилга тараахаар болжээ.
Учир нь Сонгуулийн тухай хуульд тойрог, хэсгийн хороодод сонгогчдын санал нь 50-иас дээш хувьд хүрээгүй тохиолдолд нэмэлт санал хураалт явуулахаар заасан байдаг аж. Жил ирэх бүр сонгуульд саналаа өгөх иргэдийн тоо буурч байгаа нь өмнөх сонгуулиудын дүнгээс харагдаж буй юм.
Тэгвэл энэ Ерөнхийлөгчийн сонгуулиар иргэдийн саналын тоо 50 хувьд хүрэхгүй бол зөвхөн сонгуульд оролцоогүй иргэдээс саналыг нь дахин авах юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
hend ch ogson adilhan luivardaad l garaad irdegees hoish... hun bolgon iim bodoltoi bolson shuu dee neg l hudal yarij amlasan humuus... shudarga es ni tegeed haana bnaa