Хүний хөгжил сангийн мөнгөний үлдэгдэлийг хэзээ олгох нь тодорхойгүй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 30

Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар долоо хоног бүр хэвлэлийнхэнд мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ долоо хоногийн хонины ээлжинд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцлоо. Уг мэдээллийн үеэр сэтгүүлчид хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгийг зарим иргэд аваагүй байгаа. Энэ мөнгийг хэзээнээс өгч эхлэх вэ гэсэн сэтгүүлчийн асуудлтад “Энэ мөнгийг олгохоор 2013 оны төсөвт 32 тэрбум төгрөг тусгасан.

Харин яг хэзээ олгож эхлэх нь тодорхойгүй байна. Нэг сая төгрөгөө авч амжаагүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнуудад ч мөнгийг нь олгоно” хэмээн ярив.
Харин хөдөлмөрийн чадвартай хүмүүст мөнгө өгөх бодлого баримтлахгүй. Тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр илүү анхаарч ажиллана.

Ер нь манай улсын нэг хүнд зарцуулах халамжийн үйлчилгээний зардал амьжиргааны төвшинг нь хангахуйц хэмжээнд байдаггүй, эрүүл мэндийн даатгалын систем нь оновчтой бус байгаа нь үнэ. Энэ салбарт шийдвэрлэх шаардлагатай олон чухал асуудал байгаа” гэдгийг дурьдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top