Ц.Дашдорж гишүүн мэдэн будилаад байна уу, нохойтоод байна уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 30

Говь-Алтай аймагт нэр нэгтийн чих нэг гэдэг шиг төстэй нэртэй хоёр хүн байна. Нэг нь аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр, нөгөө нь аймгийн АН-ын дарга О.Амгаланбаатар. Төстэй нэртэй болохоор сайн муу асуудал дээр нэр нь хамт явдаг бололтой. Ш.Амгаланбаяр өмнө нь Улаанбаатар хотын ерөнхий инженерээр ажиллаж байсан бөгөөд Говь-Алтай аймгийн Засаг даргаар томилогдож очоод дэд бүтцийг хөгжүүлэхэд багагүй зүйл хийсэн гэдэг. Гэсэн хэдий ч хуучинсаг дарга, албан тушаалтнуудын эрх мэдлээ хадгалж үлдэх, хувийн явцуу сонирхлын улмаас АТГ-т хүртэл шалгагдаж байжээ.

Харин АТГ шалгаад түүнийг буруугүй гэдгийг тогтоосон учир тэрбээр дахин Засаг даргаар томилогдсон байна. Гэтэл Ц.Дашдорж гишүүний амнаас “Ш.Амгаланбаяр гэж Ерөнхий сайдын нэр барьсан хүн хууль зөрчиж дураараа авирлаж байна” гэх үг салахаа байжээ. Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр телевизийн камерын өмнө Ц.Дашдорж гишүүн мөн тэгж хэлсэн байна. Хамгийн сүүлд “Ш.Амгаланбаяр ийм зүйлээр улстөржиж болохгүй, ноцтой алдаа гаргалаа” хэмээн ярилцлага өгчээ.

Уг ярилцлагадаа “Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улстөржөөд, янз бүрийн асуудлуудын хүрээнд ийм зүйлүүдийг гаргаад ирье гэдэг зүйлийг л Ш.Амгаланбаяр гээч нөхөр тавьсан байх. Иргэдийн саналыг худалдаж авсан, төсөв буруу зарцуулсан гэх зэргээр онц ноцтой гэмт хэрэгт хүнийг гүтгэсэн. Тийм учраас эргээд өөрийг нь буруутгах үндэслэлүүд энэ юм гэж би ойлгож байгаа. Тийм учраас шүүхэд өгдөгөөрөө өгөөд асуудлыг шийднэ” хэмээн ярьсан аж. Гэтэл ингэж ярьсан хүн нь Засаг дарга Ш.Амгаланбаяр бус, аймгийн АН-ын дарга О.Амгаланбаатар гэнэ. Ц.Дашдорж гишүүн үнэхээр мэдэн будилаад байна уу, эсвэл нохойтоод байна уу гэдгийг аймгийнхан нь ойлгохоо болиод удаж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.11.194.90) 2013 оны 05 сарын 31

dashdorj gishiin ik sain kun demjij yawdag shuu ard tumen songoltoo kiisen baikad karin ch ajliig ni kiilgekhgui bgaan bish uu gej oilgoj bn

0  |  0
ноён урваач(202.179.10.74) 2013 оны 05 сарын 30

аймгийн засаг дарга ш.амгаланбаяр нь ман намын дарга гэсэн биз дээ одоо ан намын дарга о.амгаланбаатар

0  |  0
zochin(122.201.18.152) 2013 оны 05 сарын 30

er ni man-yn durakuud khogiin nokhoinuud shuu dee

0  |  0
Top