Н.Удвалд удирдагчийн чанар бий

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвал өчигдөр орой Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзав. Нэр дэвшигчийн уулзалт Батлан хамгаалах их сургуулийн Соёлын төвд болов. Уулзалтад Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог,Сангийн сайд Ч.Улаан, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар оролцлоо. Шадар сайд Д.Тэрбишдагва уулзалтыг нээгээд, “ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Нацагийн Удвал Монголдоо нэр хүнд өндөр, олон нийтэд танигдсан цөөхөн эмэгтэй улстөрчийн нэг. Түүний талаар та бүхэн тодорхой мэдээлэлтэй байгаа байх.

          Нэр дэвшигч Н.Удвал шударга ёс, зарчимч үйл хэргийн төлөө тууштай тэмцэж ирсэн улстөрч. Өнөөдөр ч гэсэн тэрээр шударга үнэний төлөө тэмцэж яваа. Энэ чанараас гадна манай нэр дэвшигчид давуу тал олон бий. Н.Удвал дайчин, зоримог, удирдагчийн зан чанартай. Ямар ч асуудалд туйлшрахгүй, ноён нуруутай хүн юм. Өнөөдөр ийм удирдагч Ерөнхийлөгч Монголд хэрэгтэй байна. Монголчуудынхаа   эрх ашгийн төлөө тууштай тэмцэх нь юу юунаас илүү чухал. Тиймээс та бүхний хийж буй сонголт цаашдын Монгол Улсын хувь заяаг тодорхойлох учраас сонгуульдаа хариуцлагатай хандахыг хүсч байна “ гэв. Үүний дараа  МАХН-д шинээр элсэгчид гишүүнийхээ батлахаа гардан авсан юм. Мөн хуучин батлахаа солиулж, гишүүнчлэлээ баталгаажуулах хүсэлтэй олон иргэд хүрэлцэн ирсэн байлаа.

 

Т.Заяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
and(202.9.47.132) 2013 оны 05 сарын 31

mash ih olon emegteichvvd udvald ogohoor zehej bna.mon baterdened chamgvi olon hamt olon baiguullaga demjihee ilerhiiljee.

0  |  0
Top