Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвал өнөөдөр Хан-Уул дүүргийн сонгогчидтой уулзлаа. Яармагийн Дэнжийнхэн нэр дэвшигчийг уухайлан угтаж, халуун дотно үгээ илгээж байв. Дэлгэр цагт дэнж хотойтол нааддаг Яармагийн Дэнжийнхэн энэ удаа Эрүүл мэндийн сайдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаад ихэд олзуурхаж байв. Тэдний ундаалдаг ус ихээр бохирдож химийн аюул аль хэдийнэ нүүрлээд байгаа ажээ. Хайрганы олборлолт, цэвэрлэх байгууламжийн лаг шавар, хром гэх бодис Хатан Туулд шигдэн орсны улмаас энгийн иргэд ийнхүү хорджээ. Тэд энэ тухайгаа тайлбарлахдаа, өнөөдөр бид амьд явах эрх, амьсгалах эрхээ хасуулсан хүмүүс. Томчууд нь цонхоо онгойлгож болохгүй, хүүхдүүд нь гадаа тоглож болдоггүй. Гадаа гарахад л өмхий үнэртэж, химийн шатаасан хог үнэртдэг гэж байв.
Энэ асуудлыг олон жил хөөцөлдөж ч үр дүн гараагүй гэж тус хорооны иргэн Д.Цэрмаа ярьж байлаа. Тэрээр хэлэхдээ, “ Туул гол “ өмхийрчихсөн” сайд аа. Дэлхийн хэмжээнд хамгийн их бохирдолтой голын нэгд орсон. Өмнө нь ус урсдаг байсан газар гурав болоод салчихсан.Туул голын ингэж бохирдлын улмаас ойр очимд амьдарч байгаа 5900 иргэн өнөөдөр хортой, хогтой ус хэрэглэж байна. Өрхийн эмч саяхан бидэнд мэдээлэл өгсөн. Эмч хэлэхдээ, “ урсч байгаа усыг хэрэглэж болохгүй, үүнээс болж хорт хавдрын өвчлөл нэмэгджээ. Хүүхдүүдийн биен дээгүүр тууралт үүсч өвчлөл нэмэгдсэн” гэсэн. Бид энэ асуудлыг одоо ярьж байгаа юм биш. УИХ-ын гишүүн Лу.Болд сонгуульд нэр дэвших үеэрээ энэ асуудлыг шийднэ гэсэн ч худлаа яриад алга болчихсон. Түүний ажлыг үргэлжлүүлж байгаа Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайд Л.Оюунгэрэл ажлаа аваад хоёр жил болсон ч үүнийг ярьдаггүй, биднийг тоодоггүй. Тиймээс та тангараг өргөсөн эмч хүнийхээ хувьд иргэн биднийхээ эрүүл мэндийг бодоод энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсье” гэсэн юм. Тэдний бодит байдлыг харж, газар дээр нь очсон нэр дэвшигч Н.Удвал, “ Энд химийн дайн эхэлсэн байна. Бодит байдлыг хараад сэтгэл ихэд эмзэглэлээ. Та бүхэнтэй ярилцаж байхад нэг санаа орж ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Ц.Элбэгдорж, МАН-аас Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Н.Удвал бид өрсөлдөж байна. Сонгуулийн сурталчилгааны ажил ид дундаа явж байгаа энэ үед бид гурвын сурталчилгааны зардал өндөр байна. Хоёр нэр дэвшигч хандивын арга хэмжээ зохион байгуулж багаүй мөнгө хуримтлуулсан гэсэн. Би ч гэсэн хандивын арга хэмжээ зохион байгуулж тэтгэврийн хэдэн хөгшчүүл мөнгө өгсөн. Нэг хүний зургийг хэд хэдэн газар байрлуулахад асар их мөнгө ордог юм байна. Тиймээс өнөөдрөөс эхлээд энэ үр ашиггүй зардлыг хэмнээд гурвуулаа нийлье, мөнгөө ч нийлүүлье, зургаа ч хамт авахуулъя. Сонгогчид бид гурвыг танина шүү дээ. Нэг самбар дээр гурвуулаа нийлж байгаад л тавья л даа. Би сурталчилгааны ажлаар яваад нэлээд хэдэн хоног боллоо. Хараад байхад нэр дэвшигч олон зураг авахуулж, олон хэвлэлийн материал тараах хэрэггүй юм байна. Нэр дэвшигчийн намтар, мөрийн хөтөлбөр байхад л болох юм байна. Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж өгсөн хандивын мөнгөөрөө Туул голоо цэвэрлэж иргэдийнхээ амь насыг аваръя. Тиймээс би хоёр нэр дэвшигчдээ уриалга хүргүүлж, ундын усаа хамгаалъя, иргэдээ аюулаас гаргахыг хүсч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хоёр эрхэм миний гаргасан энэхүү уриалгыг хүлээн авна гэдэгт итгэж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 12 )
Ert deer uyes l mongolchuud bid emegtei xuniig xaan tord oroltsoxiig xoriglodog bsan .....
DEMJINEE UDVAL GUAIG EMEGTEI HUN GEHED NEG L ZANGAARAA YUM SHIG BAIGAA YUM BUSAD NI CH MADAHGUI EE ZAH DEER OCHHIKHSON NAMILZAJ YAVNA GENE SHUU HEZEE IIM BAILAA DAA
ene ih zugeer sanaa bna
НЭЭРЭЭ ЗҮГЭЭРЧ ЮМУУ.ТЭГЭЭД ХӨТЛӨЛЦӨӨД ТУУЛЫН ЭРГИЙН ХОГ ТҮҮГЭЭД ЯВЖ БАЙВАЛ...
ursulduud nemergui ym gedgiigee medej sain bna
udval garval saihnaa.daansh gadnihan olgarhud asar ih mungu erh medliin umnuus umarsg arga alga daa.
эмэгтэй хүн гэдэг угаасаа байгалиасаа уян зөөлөн сайхан сэтгэлтэй тиймээс ард түмнийхээ төлөө хариуцлагатай ажиллаж чадах байх үзээд алдья тэртээ тэргүй хичнээн жил эрчүүд хангалттай гарсан дээрдсэн юм алга энэ хүн чинь тэгээд ч сохор азаар сургуульд сурсан хэд хэдэн удаа автын осолд орж мэдрэл муудсан элбэгдоржийг бодвол их боловсролтой хүн
хөх монгол сэрээрэй бүгдээрээ одоо тэс өөр сонголт хийе
хөх монгол сэрээрэй бүгдээрээ одоо тэс өөр сонголт хийе
тийн ш дээ тэгэх нь зөв угаасаа ухаантай хүн учраас тэгж байгаан явж явж хөөрхий ард түмний мөнгийг баахан ямар ч хэрэггүй юманд үрж байгаа ш дээ элэг нэгт ахан дүүс минь бүгдээрээ удвалыг дэмжээд үзье ээ өнөөдөр бид орших уу эс орших уу дээрээ тулцан байж энэ элбэгдорж гэж сохор азаар дээшилсэн нөхрийг сонгож бол яагаад ч хэрэггүй хэдэн жил л харлаа үзлээ одоо энэ эмгэнэлтэй инээдтэй хөгийн жүжгийг хаах цаг болсон хангалттай
Yostoi zov sanaa baina shuu