УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар олон улсын анхаарал татаад байсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг баталлаа.
Мөн үүнтэй хамт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 93.8 хувийн саналаар дэмжин баталсан байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанд 48 гишүүн оролцсоноос 45 нь төслийг батлахыг дэмжсэн аж. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар банкуудаар хийгдэж байгаа 20 сая төгрөг болон түүнээс дээш хэмжээтэй мөнгөн гүйлгээг ингэхдээ сэжигтэй гүйлгээг шалгах болж байна. Сэжигтэй гүйлгээг Санхүүгийн албаны даргын шийдвэрээр гурав хоног хүртэл зогсоож шалгана. Шаардлагатай тохиолдолд хугацааг сунгана, ингэхдээ шүүхийн шийдвэрээр хугацааг сунгах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )