Уул уурхайн яамнаас боловсруулсан "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого"баримт бичгийн төслийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
2013-2024 он хүртэл эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах зарчим, чиглэл, зохицуулалт, удирдлагын систем, хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг энэ баримт бичгээр тодорхойлно. "Улсын геологийн зураглал", "Нүүрс", "Төмөр", "Хайлуур жонш", “Газрын ховор элемент", "Зэс", "Түгээмэл тархацтай ашигт малтмал", "Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин" зэрэг дэд хөтөлбөрүүд боловсрууланхэрэгжүүлэх, эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, стратегийг Монгол Улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл болон төсөв, төрийн мөнгөний бодлого, дунд, богино хугацааны төлөвлөлтөд тусган төлөвлөж ажиллахаар төсөлд тусгажээ.
Экспортын чиг хандлагатай үйлдвэрлэл дэмжих бодлогын хүрээнд уул уурхайн үйлдвэрлэлийг манай орны эдийн засгийн тэргүүлэх салбар болгон тодорхойлсон. Сүүлийн гурван жилд дотоодын нийт бүтээгдэхүүн дэх уул уурхайн салбарын өсөлт 9 хүртэл хувь, экспорт 70 гаруй хувиар нэмэгджээ.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 1170 орд газрын хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ба эдгээрээс стратегийн ач холбогдол бүхий 15, стратегийн ач холбогдолтой байж болох 39 орд байна. 2012 оны байдлаар манай улсад 80 төрлийн ашигт малтмалын нөөц бүртгэгджээ. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн геологи хайгуулын ажлын дүнд 900 гаруй орд, 8000 гаруй илрэлийг тогтоосон бөгөөд гадаад дотоодын хөрөнгө оруулагчид 1997 оноос хойш алт, зэс, нүүрс, хайлуур жонш болон бусад ашигт малтмалын нийт 270 орчим ордыг илрүүлсэн байдаг. Улсын төсвөөс геологийн судалгааны ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээ жил бүр нэмэгдэж, 2000 онд 0.9 тэрбум төгрөг байсан бол энэ онд 7.3 тэрбум төгрөгөөр батлагджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Erdes baylgiin ajiltan meregjilten gesen ihemseguudee zaaj zaavarlaj surgan humuujuulbel yasan yum be. Ajil taraad kazino ted tsalingaaraa ingej toglohgui bizdee. Heden zuun sayaar kazino togloson humuus er emgui shuu. Togmidiin geh kazinod udurtuu 500 sayaas terbum tugrug ergelduulj togloson geh ted iim undur tsalintai boloo yu. Nuuts kamertai ter kazinogin bichleg ezen Togmidod ni bna. Uuniig il bolgoj ard tumend uzuuleh heregtei. Togmid tednees neleedgui mungu nehemjilj uguhgui bol heblel medeelliinhnd zarah sanaltai bna. Togmid geed har tamhi bolon huuli busiig ergelduuldeg tengermeg gadaad hel surgaltiin tuviin ezzn geh tuugeree nhalhavch hiideg. Gadaadad ohid yavuulna zardag