Ажлын хэсэг томилохыг сайд нарт даалгалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 31

Шүүхийн шийдвэрийн дагуу "Алтандорнод Монгол" ХХК-иас төлж байгаа улсын татварын өрийг нэг мөр шийдвэрлэх үүднээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлбөрт санал болгосон эд хөрөнгийн цогцолборуудын үнэлгээг дахин нягтлах, төрийн өмчид хүлээн авах, үр ашигтай ашиглах ажил зохион байгуулах ажлын хэсэг томилохыг холбогдох сайд нарт даалгалаа. Тус компанийн өмнөх удирдлага С.В.Паушок нь алтны үнийн өсөлтөд 68%-иар албан татвар ногдуулсан нь Засгийн газар хоорондын «Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай гэрээ”-г зөрчсөн гэж үзэн Олон улсын Арбитрт Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татаж, 2007 онд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хэрэг 2011 оны 4-р сард хянан шийдвэрлэгдсэн. Татвартай холбогдох Олон улсын арбитрын шүүх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа бүтэн 4 жил гаруй хугацаанд үргэлжилж, шийдвэр нь Монгол Улсын Засгийн газрын талд гарсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top