Усны газрын орлогч дарга асан Ц.Батбаяртай ярилцлаа.
Туул голын бохирдол ямар төвшинд хүрсэн бэ. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
Туул голыг үндсэн эхээс нь авахуулаад тодорхой хэсгүүдэд хуваах юм бол эхэн үе буюу Тэрэлжийн орчим хүртэл. Энэ хэсгээр урсч байгаа усыг цэвэр гэж үзнэ. Тэрэлжээс Налайх хүртэл цэвэр, зарим газруудад бохирдлын анхны шинж тэмдгүүд одоо илрээд байгаа. Нийслэлийн усны бохирдлын хэмжээ Налайх орчмоос тус дүүргийн цэвэрлэх байгууламжтай холбоотойгоор эхэлдэг гэж мэргэжилтнүүд үздэг.
Төрийн бус байгууллагынхан дээрх тоог хэлж байна. Гэхдээ энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, усны бохирдол дангаараа цөөн хүн хордуулна гэсэн асуудал байхгүй. Бид өмнө нь Сонсголонгийн гүүрний доорх усыг судалж үзсэн. Уг судалгаагаар Төв аймгийн Алтанбулаг Өндөр ширээт сумын гурваас таван мянга гаруй өрх болон 70 гаруй мянган мал сүрэг ундаалж болохгүй гэсэн дүгнэлт гарч байв. Өөрөөр хэлбэл, Туул голын усны ууж болохгүй үндэсний хэмжээний эмгэнэл хүрсэн гэсэн үг.
Нэр дэвшигч Н.Удвал хэлэхдээ, хоёр нэр дэвшигчтэйгээ хамтраад Туул голыг аваръя гэж хэллээ. Та үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?
Энэ тал дээр би их баяртай байна. Нэгдүгээрт нь, аливаа нэгэн сонгууль гэхээр л хэн нэгэн өөрийгөө танилцуулах гээд зүтгээд байдаг. Үүнд нь асар их хөрөнгө зарцуулагддаг. Өдрийн нэг тэрбум төгрөг зарцуулж байна гэж иргэд ярьж байна. Энэ их мөнгө юунд зарцуулагдсан бэ гэхээр хэн ч мэддэггүй. Түүний оронд Н.Удвал сайдын санаачилснаар тодорхой хэсгээрээ Туул голын асуудлыг ярьж эхэлж байгаа нь өөрөө том асуудал. Өнөөдөр байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах гол хүчин зүйлийн нэг бол яах аргагүй ус. Туул гол, Сэлбэ гол, Түргэний голууд тасраад ширгэчихсэн. Энэ голуудыг аврахын тулд хэдий хэр хөрөнгө хэрэгтэй вэ гэдгийг тооцох боломж гараад ирлээ. Сонгуульд хэрэггүй мөнгө зарцуулах уу, ундны устай байх уу гэдгийг бодолцох цаг болсон. Улаанбаатар усгүй бол хэцүү шүү дээ. Нэр дэвшигч Н.Удвалын энэ санаачилга эх хүний нинжин сэтгэл, хайр шингэсэн, байгаль дэлхийтэйгээ байнга харьцдаг монгол эмэгтэйчүүдийн уриалга санаачилга гэж ойлгож байна.
Сэтгэгдэл ( 0 )