УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж Ерөнхий сайд Н.Алтанхуяг барилга хот байгуулалтын салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл хийлээ.
Шинэчлэлийн Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотын иргэдээ орон сууцжуулах зорилгоор хэд, хэдэн чиглэлээр бодлого боловсруулан ажиллаж байгаа тухай танилцууллаа. Барилгын ажил богино хугацаанд улирлын чанартай хийгддэг учраас ажил эхэлсэн оргил саруудад барилгын материалаар таслахгүйн тулд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Замын-Үүдээр орж ирэх энэ төрлийн бүтээгдэхүүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд ачаа нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулж байгаа аж. Хоёрт, дутуу баригдсан орон сууцбг ашиглалтад оруулж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 380 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Гуравт нь, орон сууцны хороолол байгуулахад зориулж “Чингис бонд”-оос 120 тэрбум төгрөг гаргасан бол нийслэлийн гэр хорооллолд дахин төлөвлөлт хийх инженерийн шугам татахад зориулж 85 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн байна. Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг Баянзүрх дүүргээс эхлүүлэхээр болж тус дүүргийн 7-8 хорооны 10 гаруй өрхийг хамруулахаар болсон байна. Үүнд зориулж 24.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон. Түүнчлэн ирэх долоо хоногийн Бямба гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаас орон сууцны урт хугацаат зээлийг иргэдэд олгох чиглэлээр нарийвчилсан журам гаргахаар төлөвлөж байгаа. Үүнд ажилтай сар тутмын орлоготой хэн боловч орон сууцны урт хугацаат зээл олгох боломж нөхцлийг хангахаар ажиллаж байгааг онцоллоо.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Ингэхдээ УИХ дахь МАН-ын бүлгээс хариу мэдээлэл хийлээ.
Сэтгэгдэл ( 3 )
chi hen be muu muuriin boojgoi min amaa tataarai chi hen yum be muu boos min shuune ch geh shig
TENGER-ETSEG .ELBEGDORJ ALTANHUYAGIIG MOCH MOCHOOR NI MSH HATUU SHUUNE !!!!
bitgii songuuliin shou hiigeed bail daa