Сайн сайхны төлөө хундагаа өргөж биш, сайхан нийгэм, гэрэлт ирээдүйг бүтээхийн төлөө нэгдсэн залуусын Like давалгаа өдөр ирэх тутам хүчээ авч, хүрээгээ тэлсээр байна. “Like-д нэгдэцгээе” уриатай энэхүү аянд нэгдсэн дэмжигч залуусын тоог өчигдөрхөн л 10 000-д хүрлээ хэмээн мэдээлж байсан бол өнөөдөр 12 500 болж өссөн байна.Дэмжигчдийн тоо нь гэрлийн хурдаар өсөн нэмэгдэж байгаа энэ аянд урлаг соёлынхон ч нэгдээд байгаа билээ. Тухайлбал “Ану хатан” киноны Галдан хааны дүрээр олны талархлыг хүлээсэн,
Guys хамтлагийн дуучин, жүжигчин М.Мягмар дөнгөж сая like-д нэгдсэн байна. Галдан хаан таныг ч бас like-д нэгдэхийг уриалж байна.http://www.facebook.com/LikeMongolia
Сэтгэгдэл ( 0 )