Ц.Элбэгдорж: Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ, хүүхдийн сайн багшаасаа ...

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 03

Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй Ц.Элбэгдорж СТӨ-нд нийслэл хотын сургуулиудад багшилж буй багш нарын төлөөлөлтэй уулзсан юм. Уулзалтад нэр дэвшигчээс гадна БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар оролцлоо.  Уулзалтын үеэр нэр дэвшигч Ц.Элбэгдорж багш нарт хандан "Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ, хүүхдийн сайн багшаас ихээхэн хамааралтай" хэмээн багш мэргэжил хичнээн хариуцлагатай чухал болохыг онцолсон юм. Ирээдүйн монголыг авч явах иргэдэд боловсрол олгож буй багшийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, тэднийг гадны улс оронд сургах, туршлага судлуулах, цахим эрин зуунд цаастай ноцолдож консфэкт бэлддэг хуучин арга барилаас салгаж цахим ертөнцтэй холбоно. Багш хөтөлөбөрийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж багш нарыг чадавхжуулахын зэрэгцээ төрөөс гурван үе шаттай хэрэгжүүлэх орон сууцны хөтөлбөрт багш нарыг хамруулах тал дээр тусгайлан анхаарч бодлого хэрэгжүүлнэ.

Багшийн сургалтын хэрэглэгдэхүүнд анхаарч төсөвт суулгана. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн тоог нэмж дунд ахлах ангийг ээлжийн багштай, бага ангийн багшийг туслах багштай болгож нэг багшид ногдох ачааллыг багасгаснаар сургалтын чанарт ахиц гарна. Түүнчлэн " Туршлага гэдэг бол баялаг, туршлага гэдэг бол боловсрол. Тийм учраас багш нарыг улстөрийн халаа сэлгээгээр хэн нэгэн нөхөр ганцаараа дуран мэдэн халж сольдгийг болиулна. Хамт олноороо хэлэлцэж асуудлыг шийддэг байх болно" гэлээ. 

Харин уулзалтад оролцсон багш нарын зүгээс төр засгаас эрдэмтдийн бүтээлийг дэмжих, хувийн сургуулийн статусыг тодорхой болгож өгөх, дэлхийд танигдсан давуу байдлаа ашиглан багш нарыг гадны улс оронд туршлага судлуулах, сургах асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм. Мөн залуу багш нар "Дэлхийн энгээр тарсан охид хөвгүүдээ Монголдоо ирж ажиллахыг уриалж элэг бүтэн болгосонд талархдаг шүү Ерөнхийлөгчөө" гэсэн юм.Мөн энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга "Энэ жил 33 цэцэрлэг, 25 бага сургууль баригдана. Энэ бол түүхэнд байгаагүй тоо, ирэх 4 жилд 80 бага сургууль барина. Түүний бүтээн байгуулалтын ихэнх нь энэ жил хийгдэнэ" гэлээ.Уулзалтын төгсгөлд нэр дэвшигч Ц.Элбэгдорж "Сонгуульдаа оролцоорой боловсролын системийнхээ төлөө, хэн нь бидний хүүхдэд хэрэгтэй вэ гэдгээ бодож сонголтоо хийгээрэй" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol xun (58.143.184.59) 2013 оны 06 сарын 03

ELBEGEE INGEJ BAINGA UG XOLBOOD BAIXAAR YADAARGAATAI YAMAA . MONGOLOO USA GEJ BODOOD BAIX SHIG BN. SHAL ONDOO 2 ULS NEG NI XOGJINGUI NEG NI YACH CH MAGADGUI ULS BOLOOD BN . ARD TUMENEE BAINGA BITGII XOSHGORYYLALDAA AMIDRAX GEJ YADAJ BAIXAD XOSHGORYYLAAD ELEG XOSHOOCHIX GEED BAIX YAM . ODOO BOLI. AN ARD TUMENEEREE TOGLOOD DYYSGAJ BN DAA. TA NAR JAAXAN AMIDRALTAI YAM XIIL DEE.

0  |  0
irgen(24.196.148.242) 2013 оны 06 сарын 03

70 hudalch boliod ogoosei

0  |  0
irgen(24.196.148.242) 2013 оны 06 сарын 03

70 hudalch boliod ogoosei

0  |  0
irgen(24.196.148.242) 2013 оны 06 сарын 03

70 hudalch boliod ogoosei

0  |  0
togdoinoo togdoin(203.91.117.4) 2013 оны 06 сарын 03

elbegee togdoinoo togdoin togdoin

0  |  0
stpd(97.113.107.173) 2013 оны 06 сарын 03

Eronxiilogchiin songuulin ued egzegiig ni taaruulaad shineer surguuli tsetserleg barixaa amlaad baix shig. Ene chuxal asuudlig shiidexgui 20 garui jil yu bodoj yavsan um bol?

0  |  0
Top