Өвөрхангайн сонгуульд ялсан ч шударга бус шүүхийн шийдвэрээр УИХ-д орж чадаагүй С.Чинзориг “Бохир мөнгөтэй, бохир гартай хүмүүс хүссэн бүхнээ хийдэг ийм жишгийг эвдэхийн төлөө би бүх амьдралаа зориулна” хэмээн мэдэгдсэн.
Өвөрхангайд сонгогчдын эрх ашгийг хамгаалах түр хороо байгуулагдаж тус хорооноос Ард түмний сонголтыг үл хэрэгсэн,УИХ-д луйвраар суусан гэх Г.Батхүү Д.Зоригт нарыг УИХ-аас эргүүлэн татах жагсаал цуглаан зохион байгуулж, тэднийг УИХ-аас эргүүлэн татахыг дэмжиж байгаа эсэхээр нийт сонгогчдын гарын үсгийг цуглуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Сонгуулийн ерөнхий хороонд өргөн барих зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулахаа мэдэгдсэн юм. Мөн Өвөрхангайчууд Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрсдийн сонголтыг баталгаажуулаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
АРДЧИЛАЛЫН АРЬС НӨМӨРСӨН ЛУЙВАРЧИН БАТХҮҮ Ч АРАЙ ДЭНДҮҮЛЧИХСЭН ШҮҮ.
Za xuuliin dor amxdarch sur. Xuulx zorchij sanal xudaldaj avchixaad xudlaa surjignexee boliosoi Chinzorig guai kkkk