Онцгой Д.Тэрбишдагвын хамаатан, туслахуудаар дүүрчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 03

Онцгой байдлын ерөнхий газрынхан Ц.Амгаланбаяр гэж цагдаагаас ирээд хонь манайх гэгчээр Онцгойг цагдаагийн ажилтнуудаар дүүргэж, мөрдөлт хавчилтын газар болгон хувиргасан “шунал”-ын туламаас салаад Т.Дуламдорж гэгч зөвхөн Д.Тэрбишдагвын хурууны үзүүрээр хөдөлдөг “хүүхэлдэй” даргатай болжээ.

Т.Дуламдорж нь төрийн тусгай албанд огт ажиллаж байгаагүй бөгөөд Баянгол дүүрэгт ажиллаж байсан гэх. Д.Тэрбишдагвын туслахаар ажиллаж байгаад шадар сайд болоход нь Онцгой нь даргаар хурандаа цол аван шууд томилогджээ. Т.Дуламдорж дарга болоод Д.Тэрбишдагвын хүн гэх Алтангэрэл гэгч нөхрийг Тамгын газрын даргаараа томилсон бол ангийн анд Анхбаярыгаа Сонгинохайрхан дүүргийн хэлтсийн даргаар, Д.Тэрбишдагвын ах Пүрэвдаавууг шинэ албан тушаал бий болгож өөрийнхөө зөвлөхөөр, Д.Тэрбишдагвын бас нэг туслахаар өмнө нь ажиллаж байсан Өлзийбаярыг Онцгой байдлын ерөнхий газрын хүний нөөцийн даргаар томилсон байна. Мөн нутгийн ах Сүхбаатар хэмээх ямар ч гамшгийн мэдлэггүй нөхрийг хань татан гамшиг хариуцсан дэд даргаар томилуулж, хэл ам татлаад байдаггүй Бадрал гэгчийг нэг дэд даргаараа томилжээ. Шадар сайд Д.Тэрбишдагва өөрт олгогдоогүй эрх мэдлийг эдэлж Т.Дуламдоржид хурандаа цол олгосон нь хууль зөрчсөн байна хэмээн хуульч Сэрчмаагийн гомдлоор ҮХЦ асуудлыг авч хэлэлцэх байсан ч Шадар сайд хурандаа цол олгосон тушаалаа хүчингүй болгосноор асуудлыг аргалсан болсон байна. ҮХЦ-ээс Шадар сайдын хууль зөрчснийг тогтоовол хурандаа Т.Дуламдоржийн гаргасан бүх шийдвэрүүд хууль бус болно гэсэн үг. Д.Тэрбишдагва ийнхүү өөрийнхөө нэр төрөөр хууль бус шийдвэрээ хамгаалж үлдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top