Судлаач Д.Ганхуяг саяхан “Төр сүйрүүлэх авьяас” нийтлэл бичсэн байна.
Энэхүү нийтлэлдээ “Төрийн тухай ямар ч ойлголт төсөөлөл байхгүй Ц.Элбэгдорж худлаа ярьсаар байгаад 2009 онд Ерөнхийлөгч болов. Яг төрийн талаар хийх юм юу ч байдаггүй ээ. Гэтэл Иргэний Эвслийн 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Иргэний Танхим” байгуулна” гэсэн нэг өгүүлбэр байхыг тэр олж харав.
Тэрийг нь Иргэний эвслийн болон Ногоон Намын дарга байсан Д.Энхбат бид хоёр анх хийсэн юм л даа. Их л ярьж бодож байж хийсэн юм. Худлаа гэвэл үүнийг шалгаад үзсэн ч болно. Бас Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хөтөлбөрт “иргэний танхим” гэсэн ганц ч үг байхгүйгээр үүнийг давхар нотолж болно.
Ингээд ноён Ц.Элбэгдорж нэг “сайхан юмтай” болж авав. Тэр “юмыг” зүгээр хийдэг биш, дандаа сүржигнэж дүвчигнэж, заавал бүрээ бөмбөр нижигнүүлж хийдэг өвчтэй билээ. Гэхдээ юу ч ойлгосонгүй, зүгээр л “иргэний танхим” гэдгээр өөрийгөө рекламдаж болохыг мэдэрсэн хэрэг л дээ… Ингээд энэ асуудлыг УИХ-д оруулав. Нөгөө хэд нь ёстой таарчихсан мангуунууд нь мэдээж хэрэг, баахан мөнгө зарж, “өөрийгөө алах” юмыг батлаад “хаяв”.
Ингээд Ц.Элбэгдорж Төрийн Ордонд нэг том танхим тохижуулав. “Иргэний танхим” гэсэн бичиг хадав. Ингээд л Монголын Иргэний танхим болчихож байгаа юм. Энэ усан тэнэг юмаа Монголын төр иргэндээ ойртож байна гэж 4 жил рекламдав. Ингээд Монгол Улс зэрэгцээ төртэй болж нурж байснаа сүйрч эхлэв…хэмээн бичжээ.
Сэтгэгдэл ( 5 )
ugaasaa hulgaich hun yum chine odoo l medej bgaa hereg uu??
manai BGD-iin 5-r horoond neg tiim yum baiguulsan ur dun in haragdahgui neg tsoojtoi uruu l nemegdej bh shiv dee
шоу хийхээ болиоч ман-
тэнэг сда
Ганхуягаа чи болилдоо өөрийгөө судлаач гээд байгаамуу