Г.Дэнзэн: Би ямар ч хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 03

ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн өнөөдөр хэвлэлийн хурал зарлан мэдээлэл хийлээ. Түүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн оролцоотойгоор "Эрдэнэс Тавантолгой"-н 17 тэрбум төгрөгийн тендерийг авсан гэж  хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гараад байгааг бүгдийн ор үндэслэлгүй гэж хэллээ. Ялангуяа Тавантолгойн тендерийн асуудалтай ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдлээ. Тиймээс хуулийн байгууллагуудад хандаж, нэр төрөө сэргээлгэхээр болжээ.

Г.Дэнзэн "Би ямар ч хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн. Би ажил үүргийнхээ хуваарийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” компанийн дотоод үйл ажиллагаанд оролцох ямар ч эрх байхгүй. Гэтэл сүүлийн үед намайг Тавантолгойн тендертэй холбоотой мэтээр гүтгэх боллоо. Үүнийг би ор үндэсгүй гүтгэлэг гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
h (202.126.91.177)  2025 оны 03 сарын 13

Tsaad yrunhiilugch chin chamaig ajilaas chin halaad shalgana gej bna lee

1  |  0
kkkkkk (122.201.18.237)  2025 оны 03 сарын 13

ardaa tom motortoi hun engej tom bulterelgui yahiin.. mungutei huniig ta nar er n yahiin...

1  |  0
sandag (49.0.200.30)  2025 оны 03 сарын 13

AN-iinh geheeree bas ih zorigtoi duugarch bna shuu uuriinhuu namiin salbar horoogoor shalguulj ner turuu tseverluulehgui yah yum ha ha ha

1  |  0
Top