Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-ынхан нэр дэвшигч Н.Удвал Дорнод аймагт өнөөдөр ирлээ. Түүнийг намын гишүүд, дэмжигчид, болон аймгийн иргэд, буриад, халх, үзэмчин ястны төлөөлөл хадаг барин угтаж, хүндэтгэл үзүүлэв. Нэр дэвшигч Н.Удвал онгоцноос буусны дараа тус аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар, агентлагийн дарга нартай уулзлаа. Дорнод аймгийн иргэд сонгогчид нэр дэвшигч Н.Удвалыг их хүлээсэн, биечлэн уулзах хүсэлтэй эмэгтэйчүүдийн тоо их байгаа гэж тус аймгийн МАХН-ын дарга Б.Долоонжин ярьж байв. Тэрээр нэр дэвшигчийг ирэхээс өмнө уулзах хүсэлтэй эмэгтэйчүүдийг тоо, нэрийг авсан тухайгаа ч сонирхуулав. Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ нар тус аймагт ирж сонгогчидтой уулзсан ч ийм халуун дотно уулзалт болоогүй гэж нутгийн иргэд ам нэгтэй ярьж байсан юм. Нэр дэвшигч Н.Удвал нэгдүгээрт эмэгтэй хүн, хоёрдугаарт, эрдэм номтой хүн учраас худлаа ярихгүй гэдэгт бид итгэж байна. Өнөөдөр Дорнод аймгийн ихэнх газар нутагт хятадын компаниуд үйл ажиллагаа эрхэлж буй. Тиймээс энэ бүхнийг зогсоож чадах хүн бол Н.Удвал сайд. Манай аймагт МАХН-ын дэмжигчид олон бий. Одоогийн байдлаар 3000 гаруй гишүүнчлэлтэй болсон. Үүнийг бага гэж бодохгүй байгаа. Яагаад гэвэл манай нутагт гадаадын олон иргэд амьдарч байна. Төрийн тэргүүний сонгуульд анх удаа эмэгтэй хүн дэвшиж байгаад Дорнодынхон талархаж байгаагаа ч дурдав. Мөн зарим сонгогчид хэлэхдээ, бид нэр дэвшигчийг эрдэмтэн хүн, эх хүн, эмч хүн талаас нь дэмжиж байгаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль бөхийн барилдаан биш, уран үгийн уралдаан биш төрийн эрх барих хариуцлагатай сонгууль учраас ухааных нь царааг харж сонголтоо хийнэ байлаа. Хүн амын 51 гаруй хувь нь эмэгтэйчүүд учраас эмэгтэй хүнээ дэмжиж гаргана гэсэн сэтгэлтэй иргэд олон байв. Дорнод аймгийн иргэд нэр дэвшигч Н.Удвалын шударга, тэмцэгч чанарыг ихээхэн үнэлдэг гэдгээ илэрхийлж байлаа.
Сэтгэгдэл ( 3 )
udvaliig demjij bna
udvaliig demjij bna
ха ха удвалыг дэмжих нэг нь дэмжинэ биздээ гэхдээ төрд эмэгтэй хүн хэрэггүй ямар төмөр хатагтай шиг биш