МАХН-аас Д.Тэрбишдагва нэр дэвшсэн бол “шаанс”-тай байх сан

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 03

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд МАХН ямар тактик хэрэглэн оролцож байгаа нь олон түмний дунд эргэлзээ гайхашийг төрүүлээд байгаа.

Сонгуулийн компанит ажил, нэр дэвшигч зэргээс нь харвал ямартай ч ялах тактик боловсруулаагүй бололтой. Эсвэл монголдоо анх удаа эмэгтэй хүнийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн гэгдэж түүхэнд мөнхрөн үлдэх гэсэн юм болов уу. Олон нийтийн дундах ам яриа, дам сургийг ажиглавал МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалын төлөө саналаа өгнө гэж байгаа хүн ховор л бололтой юм билээ. Улс төр хийгээд айл гэр доторхи хүйсийн тэгш эрхийн тухай яриад ч бүсгүйчүүд Удвалыг биш өнөөх хоёр өрсөлдөгчийн аль нэгийг нь л дэмжинэ гээд байгаа юм байх. Гэхдээ дөрвөн жил “хошигоруулсан” ам ерөнхийлөгчөөс илүүтэйгээр нэр цэвэр, гар цэвэр “аварга ерөнхийлөгчөө” дэмжинэ хэмээн хүүхнүүд ам уралдан ярилцаж байгаа гэнэ лээ.

МАХН үнэхээр ерөнхийлөгчийн сонгуульд ялахын төлөө бүхий л хүчээ дайчлан ажиллах байсан бол арай л өөр хүн нэр дэвшүүлэх байлаа. Тухайлбал Д.Тэрбишдагва байна. Энэ хүн нэр дэвшсэн бол тун ч “шаанс”-тай байсан. Адаглаад л шадар сайд хүн шүү дээ. Герман, англи, Орос хэлтэй. Нуруу туруу, бие хаа өв тэгш, хэн ч хаанаас нь ч харсан нүд дүүрэн нэгэн.

Ер нь бид нэг хэсэг “ерөнхийлөгч гэдэг чинь билэгдэлийн “амьтан”, адаглаад л тавагтай идээ, домботой цайныхаа араас цухуйж байх бие хаатай байх ёстой, цаашилвал гадаадад монголын нэр сүр, нүүр царай болох ёстой” гээд л ярьдаггүйсэн биш бил үү. Энэ утгаараа Д.Тэрбишдагва “билэгдэл зүйд” тун нийцэх нэгэн юм аа. За тэгээд мөнгө босгох уран чадвар, туршлага гээд давуу тал олон байна. Германд элчин байхдаа Б.Хурцын хэдэн улсын хил дамжуулан хүн хулгайлах ажилд туслан эрсдэлээс айдаггүй, гүйцэтгэх ажлын туршлагатайгаа харуулсан. Ийм мундаг лидерээ нэр дэвшүүлэхгүй, Н.Удвалын нэрийг ерөнхийлөгчид дэвшүүлсэн МАХН чухам ямар тактик хэрэглээд байна вэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BBBBBBB(203.91.117.4) 2013 оны 06 сарын 03

MAHN TENEG VHERVVD HOHINEE

0  |  0
me(202.131.247.226) 2013 оны 06 сарын 03

demjih bsan

0  |  0
Çî÷èí(124.158.109.140) 2013 оны 06 сарын 03

Õàðèí òèéìýý.

0  |  0
Top