Оюутнуудыг үнэгүй сургах хуулийн төсөл өргөн барина гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 03

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга Н.Энхболд, С.Бямацогт, Д.Сарангэрэл нар мэдээлэл хийлээ. Тус хуралдаанаар хоёр  хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр болсон байна.

Тодруулбал, эхнийх нь гурваас дээш хүүхэдтэй эхчүүдэд тэтгэлэг олгох тухай хуулийн төсөл санаачлахаар болсон байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын тайлбарлаж буйгаар “Өмнөх Засгийн газрын үед МАН-ын бүлгийн гишүүд гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд сар бүр тэтгэмж олгох тухай хуулийн төсөл санаачлан УИХ-д мэдүүлснээр хэлэлцэх эсэхийг нь дэмжээд байсан.

Гэвч тухайн үед өнөөдрийн УИХ дахь АН-ын бүлэг тухайн үед эсэргүүцэж завсарлага аван, хоёр жилийн турш гацааж эцэст нь төслийг батлах боломжгүй болгосон. Одоо харин энэ намынхан өөрсдөө олонхи болонгуутаа гурав болон түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдэд тэтгэлэг олгох хуулийн төслийг УИХ-аар батлуулна гэж байна. Уг нь энэ санаачлагыг манай нам гаргасан. Тиймээс МАН-ын бүлгийн гишүүд өмнөх УИХ-д өргөн мэдүүлж байсан төслөө улам боловсронгуй болгож ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлнэ" гэлээ.

Тус бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь хуулийн төсөл нь их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудыг үнэ төлбөргүй сургах тухай аж. Оюутнуудад сар тутамд тэтгэлэг олгохоос өмнө малчин өрхөөс гурван хүүхэд их, дээд сургуульд суралцаж байгаа бол нэгийг нь төрийн зардлаар сургах. Төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс даах зэргээр сургалтын төлбөрийг нь улсаас даадаг байсан. Энэ үед их, дээд сургуулиудын санхүүжилтийн 80 хувь нь төрөөс төлбөрийг нь даадаг суралцагчдынхаас бүрддэг байсан гэнэ. Тиймээс оюутнуудыг үнэгүй сургах хуулийн төслийг УИХ-аас баталсан нөхцөлд эдийн засагт нэг их дарамт учруулахгүй гэж тэд үзэж буйгаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
et(122.254.127.66) 2025 оны 03 сарын 13

МАН-ны луйварчид бас л популист ум хийх гэж байна.ард түмнээ үргэлж тэнэгээрээ байна гэж бодоо юм байхдаа.тэгээд яахуу УИХ-н олонх дэмжихгүй бол ядуу хоосон ард түмнээ бодсонгүй гэж эсрэг PR хийнэ тэ.хэдий хуучин ч сонгодог арга...

1  |  0
irgen(218.188.13.237) 2025 оны 03 сарын 13

Ene arai l ulgeriin ym aaa. Joohon amidraltai zuil yarildaa MAN aa

1  |  0
huurhii oyutan(124.158.111.18) 2025 оны 03 сарын 13

ene arai dendneee

1  |  0
ядарсан оюутан(124.158.111.18) 2025 оны 03 сарын 13

сарын 70аа хугацаанд нь өгч чадахгүй байж яагаад ч боломжгүй хуулийн төсөл байнаа МАН-г дэмжихгүй ээ ерөнхийлөгчийн сонгуулиар хуучинаа л дэмжье даа арай дээр хуулийн төсөл байна лэээ үнэнд ойрхон

1  |  0
ядарсан оюутан(124.158.111.18) 2025 оны 03 сарын 13

за яах гэсийн бэ МАН-нхаа зүгээр л сургалтын төлбөрийг нь нэмэхгүйгээр байвал үнэнд арай ойрхон байх байхаа

1  |  0
zochin(93.1.86.94) 2025 оны 03 сарын 13

Ene2 chavar arlan chiren nuurtei pnuud ta 2 zailsan baidaa

1  |  0
ss(202.55.182.178) 2025 оны 03 сарын 13

mash zuv shuu.

1  |  0
Top