Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлд саналын хуудсанд тавигдах шаардлага, түүнтэй холбоотой харилцааг зохицуулсан байдаг.
Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүнг гаргах үндсэн баримт бичиг мөн бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1.агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогч саналаа илэрхийлэхэд хялбар, ойлгомжтой байх;
2.сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх тухай товч заавар агуулсан байх;
3.нэр дэвшигчийн гэрэл зургийг агуулсан байх.
Сонгуулийн Ерөнхий Хороо дээр дурдсан шаардлагад нийцүүлэн саналын хуудасны тоо, загвар болон саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг баталсан билээ.
Саналын хуудсанд нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нь нэр, нэр дэвшүүлсэн намын нэр бичигдэнэ.
Харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас санал авах байр бүрд нэг байхаар хуульчилсан юм.
Сонгогч нь саналын хуудсыг авч санал бэлтгэх бүхээгт очиж, саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн НЭГ нэр дэвшигчийн нэрийн өмнөх зуувин дугуйг зориулалтын үзгээр дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ.
Сэтгэгдэл ( 0 )