Саналын хуудас хэвлүүлж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 03

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комисс улсын бүртгэлд бүртгэгдсэн, гадаад улсад байгаа иргэдийн бүртгэлийг нэгтгэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлээд байна.

Гадаад улсад байгаа монгол иргэд-сонгогчдын нэрийн жагсаалтад 6494 иргэн бүртгэгдээд байгаа бөгөөд энэ тоог үндэслэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос эрхлэн саналын хуудсыг хэвлүүлж байна.

Хуульд зааснаар Сонгуулийн Ерөнхий Хороо саналын хуудсыг дугтуйн хамт битүүмжлэн, Комиссоор дамжуулан нийт салбар комисст санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ. Гадаад улсад байгаа монгол иргэд саналаа энэ сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд өгнө гэж гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top