Хэрэгтэй удирдагчдаа сонгож чадахгүй байгаа нь хүмүүс өөрсдөө дэндүү харанхуй байгаа хэрэг гэдгийг судалгаанууд харуулжээ
Леон Уотсон, “The Daily Mail” Их Британи
Энэ судалгаанууд нь Гитлер болон бусад XX зууны харгис дарангуйлагчдын чихэнд сайхан хөгжим шиг сонсогдох байсан биз ээ.
Гэвч судалгаагаар батлагдсан бодит байдлыг мэдэж авах нь жирийн хүмүүс бидний хувьд эвгүйхэн санагдаж болох юм.
Эрдэмтэд одоогийн энэ ардчиллын онол төсөөллийг маш муу үр дагаваруудтай нэг ноцтой гажигтай байна гэж үзжээ : тохирох хамгийн сайн нэр дэвшигчдийг сонгож засгийн эрхэнд гаргаж ирэхэд хүн амын ихэнх нь дэндүү харанхуй байгаа ажээ.
Одоогийн энэ ардчиллын онолын дагуу ардчиллын сонгууль нь иргэдийн олонхи хамгийн сайн нэр дэвшигчийг, эсвэл санал болгож байгаа улстөрийн үзэл санаануудаас хамгийн сайныг нь сонгодог гэсэн нэг урьдчилсан төсөөлөл дээр үндэслэж байдаг билээ.
Гэвч өнөө үед улам олон судалгаанууд ардчилсан сонгуулийн үр дүнд тааруухан дундаж удирдагчид болон улстөрчид л гарч ирдэг гэдгийг харуулж байна.
Корнелийн Их сургуулийн сэтгэлзүйч, профессор Дэвид Даннингийн удирдсан нэг судалгаа нь юмны учрыг сайн ойлгоогүй хүмүүс өөрсдөө ийм мэдлэг чадвар, мөн чанартай байгаа учир бусад нэр дэвшигч хүмүүсийн мэдлэг чадварын тухай шүүн тунгааж энэ хүмүүсийн дэвшүүлж байгаа тэр үзэл санаануудыг хир сайн чанартай гэдгийг нь үнэлж дүгнэж чаддаггүй гэдгийг харуулж байгаа ажээ.
Жишээлбэл, хэрэв тухайн хүн татварын өөрчлөлт шинэчлэлийн мэргэжилтэн биш бол үнэн хэрэг дээрээ энэ асуудлын өндөр мэргэжлийн шинжээчид - нэр дэвшигчдийн дэвшүүлж байгаа тэр саналыг нь үнэлж дүгнэхэд маш хэцүү байдаг. Шаардлагатай дүгнэлтүүдийг хийхэд тухайн тэр сонгогчийн зүгээр л мэдлэг боловсрол, оюун ухааны чадавхи нь хүрэлцдэггүй байна.
Энэ бүхний үр дүнд сонгуульд нэр дэвшигчдийн талаарх ямар ч хэмжээний мэдээлэл эсвэл баримт нотолгоонууд нь ихэнх сонгогчдын цаанаасаа ийм чадваргүй байдлыг нь давж тэднээр зөв сонголт хийлгэж чаддаггүй байна.
Профессор Даннинг “Маш ухаалаг үзэл санаануудыг ойлгоход хүмүүст хэцүү төвөгтэй байдаг. Учир нь ихэнх хүмүүс энэ үзэл санааг хир зэрэг сайн гэдгийг нь олж харж ойлгоход хангалттай өөрийн мэдлэг, туршлагагүй байдаг” гэж ярьж байна.
Ардчилсан сонгууль нь хүмүүст сонголт өгдөг гэдэг хэдий ч хамгийн сайн нэр дэвшигчийг сонгох ёстой байдлыг бол хангаж чаддаггүй гэдгийг энэ судалгаанууд харуулсан байна.
Даннинг мөн Корнелийн Их сургуульд өмнө нь ажиллаж байсан, одоо Нью-Йоркын Их сургуулийн профессор Джастин Крюгер нар хүмүүс тэдний өөрсдийнх нь оюун ухааны туршлага чадавхиудыг үнэлэх болоход тэд өөрөө өөрсдийгөө хуурч мэхэлдэг гэдгийг судалгаануудаараа харуулсан байна.
Хошин шогийн мэдрэмж, мэдлэг боловсрол эсвэл шатар сайн тоглодог эсэх ер нь чухам юуг туршиж шалгаж байгаагаас үл хамаарч хүмүүс өөрөө өөрсдийн чадваруудыг дандаа “дундаас дээш” гэж үнэлдэг гэдгийг энэ судлаачид илрүүлсэн байна. Энэ туршилтуудын үед өгсөн байсан даалгавруудыг бусдаасаа муу биелүүлж байсан хүмүүс хүртэл өөрсдийгөө ингэж үнэлэж байжээ.
“Бид өөрсдийнхөө талаар төдийгүй бусад хүмүүсийн тухай шүүн дүгнэхдээ ч мөн л бодитоор хандаж чаддаггүй. Бусад хүмүүсийн мэдлэг чадварын тухай үнэлэлт хийж чадах таны мэдлэг чадвар хичнээн дутуу муу байгаа нь таны өөрийн чинь мэдлэг чадварын зэргийг тодорхойлж байгаа хэрэг” гэж профессор Даннинг үзэж байна.
Үүний шалтгаан их энгийн байдаг ажээ. “Хэрэв таны тухай салбарын талаарх мэдлэгүүд чинь дутуу дулимаг байгаа бол та өөрийнхөө энэ дутуу байдлыг мөн бусад хүмүүсийн алдаануудыг ч олж харж зөв үнэлж дүгнэж чадахгүй юм” гэж тэрээр баталж байна.
Мөн дээрхи туршилтуудад оролцсон хүмүүс даалгавруудыг хэн хамгийн муу биелүүлсэн бэ гэсэн үнэлэлт дүгнэлт хийхдээ бүх тохиолдолд хялбархаан тэгээд бас яг онож үнэлж санал нэгдэж байсан бол харин хамгийн сайн биелүүлсэн хүмүүсийг болохоор нэрлэж чадахгүй байсан нь үнэхээр гайхалтай.
Үнэн хэрэг дээрээ ийм харанхуй хүмүүс хамгийн муу нэр дэвшигчдийн мөн ийм үзэл санаануудын хувьд шүүгчид нь байж чаддаг боловч хүмүүс бид бүгдээрээ хувийн туршлага мэдлэг байхгүйгээсээ болоод хамгийн сайн нэр дэвшигчдийг мөн ийм санаануудыг олж харж ойлгож дүгнэх тал дээр бол сохор байдаг гэж дүгнэжээ.
Немцийн нийгэмзүйч Мато Нагель сүүлийн үед профессор Даннинг болон профессор Крюгер нарын энэ онолуудыг ардчилсан сонгуулийг загварчилсан компьютерын математик загварын тусламжтайгаар шалгаж байгаа ажээ.
Тэрээр өөрийн энэ математик загварт нэр дэвшигчдийн лидерийн тэр шинж чадварууд нь Гаусын (хонхны хэлбэрийн) муруйгаар хуваарилагдсан өөрөөр хэлбэл тэдний зарим нь үнэхээр сайн удирдагчид, зарим нь маш муу удирдагчид, гэвч ихэнх нь дундаж маш тааруухан лидерүүд байдаг гэсэн нэг урьдчилсан төсөөллийг математик аргаар суулгаж өгсөн байна.
Ингэхэд аливаа сонгогч өөрт нь байгаа тэр лидер чадвараас ЯЛЬГҮЙ дээр(!) лидерийн шинж чадвартай нэр дэвшигчийг л зөв үнэлж дүгнэж сонголтоо зөв хийж чадаж байсан байна. Харин өөрөөс нь хамаагүй илүү дээгүүр лидер чадвартай тэр хүмүүсийн дэвшүүлж байгаа үзэл санааг нь ойлгож зөв үнэлж дүгнэхэд ердөө л түүний өөрийнх нь мэдлэг боловсрол, оюуны чадавхи нь хүрэлцдэггүй байна.
Ингэж математикаар загварчилсан ардчилсан сонгуулиудаар лидерийн шинж чадварууд нь нийт сонгогчдын лидерийн чадварын дундажаас яльгүй өндөр лидер шинж чадвартай нэр дэвшигчид л хэзээд ялалт байгуулж байсан байна.
Судалгааныхаа явцад доктор Нагель ардчиллын үед ховорхон удаа л эсвэл бүүр ХЭЗЭЭ Ч хамгийн сайн нэр дэвшигчид сонгогдож чаддаггүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.
Хэрэв дарангуйлагчид эсвэл засаглалын бусад ийм хэлбэрүүдтэй харьцуулах юм бол ардчилсан сонгуулийн давуу тал нь ердөө л нийт сонгогчдын дундажаас доогуур чадвартай тийм нэр дэвшигчид сонгогдож засгийн эрхэнд гарах явдлыг л үр дүнтэй урьдчилан хааж байдагт оршдог байна.
Жич: Энэ нийтлэлийн оригинал "The Daily Mail" сонинд хэвлэгдсэн болно.
Сэтгэгдэл ( 12 )
Ardchilaliin dalbaan dor HU nam turiin erhiig 20 sham jil bariad Mongoliig iim bolgoj gazar shoroog n zarsniig mongolchuud medej baigaa.
ene ardchilald chini ideeshij ogohgui l bna shuu gazar shoroogoo zarsan irgeded ogoojgui allaga hiisen humuus ni orshoogdson arhidalt yankhandalt ni herees hetersen gemt hergiin zolios dendsen eneniigee tegeed ardchilal geed baigaa yumuu
20-р ЗУУНЫ ДУНД УЕ ХУРТЭЛ САХАЛ СТАЛИНЫ МАХНЫ МАШИНД ОЛОН ЗУУН МОНГОЛ АМЬ УРЭГДСЭН НЬ УНЭН ТЭГЭЭД Ч МОНГОЛ УЛС ТУСГААР ТОГТНОЛОО ОЛЖ АВСАН НЬ БАС УНЭН. ХОЕР ХЕРШ ОРОН БОЛОН ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ОДООГИЙН БАЙДЛАА ДЕНГЕЖ ОЛЖ БАЙСАН ХЭЦУУ СОРИЛТЫН ОН ЖИЛУУД БАЙЖЭЭ...ЭНЭ БОЛ ТУУХЭН УНЭН ГЭВЧ ТЭР ОЛОН ЗУУН МОНГОЛЧУУД АМЬ НАСААРАА ЭНЭ ЭРХ ЧЕЛЕЕ ЭХ ОРНЫ ТУСГААР ТОГТНОЛ АВЧИРСАН АГУУ ДЭЭДЭС МИНЬ ГЭДГИЙГ МАРТАЖ БОЛОХГУЙ.ХАРИН ДУНДАЖ ДАВХАРГА БУРЭЛДЭЖ БАЯЧУУД БИЙ БОЛОХ ЕСТОЙ БАЙСАН БОЛОХООС ОДООГИЙНХ ШИГ ЯДУУ НЬ БАЯЧУУДААСАА ИЙМ ОЛОН БОЛОХ ЕСГУЙ БАЙСАН БАЙСАН ЮМ. ЕМЧИЙН ТУЙЛШРАЛТАЙ ХОЕР НИЙГМИЙГ ШУТЭХ ОГТ ХЭРЭГГУЙ
oluulaa bur oluulaa bolyo gedeg uria loozon l ard tumniig ulam bur hagralduulj namaar taltsuulj bgaa in ardchlaliig ur dungui bolgoj bna daa
коммунистууд ард тумнийг аймшиггүй хядаж ирсэн түүхтэй . тэд нэг бол ядуу байлгаж сэтгэхүйгээр нь тоглож байна.маш ихийг авш ашиглаад хариуд нь жоохоон юм хийдэг.хэмжээгү
коммунистууд ард тумнийг аймшиггүй хядаж ирсэн түүхтэй . тэд нэг бол ядуу байлгаж сэтгэхүйгээр нь тоглож байна.маш ихийг авш ашиглаад хариуд нь жоохоон юм хийдэг.хэмжээгү
коммунистууд ард тумнийг аймшиггүй хядаж ирсэн түүхтэй . тэд нэг бол ядуу байлгаж сэтгэхүйгээр нь тоглож байна.маш ихийг авш ашиглаад хариуд нь жоохоон юм хийдэг.хэмжээгү
коммунистууд ард тумнийг аймшиггүй хядаж ирсэн түүхтэй . тэд нэг бол ядуу байлгаж сэтгэхүйгээр нь тоглож байна.маш ихийг авш ашиглаад хариуд нь жоохоон юм хийдэг.хэмжээгү
коммунистууд ард тумнийг аймшиггүй хядаж ирсэн түүхтэй . тэд нэг бол ядуу байлгаж сэтгэхүйгээр нь тоглож байна.маш ихийг авш ашиглаад хариуд нь жоохоон юм хийдэг.хэмжээгү
БАТ-ЭРДЭНЭ БУРУУ НЭР ДЭВШИГЧ БИШ! АРДЧИЛАЛ БОЛ МОНГОЛЫН ЕВЕГ ДЭЭДСИЙН УЙЛ АЖИЛЛЛАГАА СУРГААЛЫН НЭГ Л ХЭСЭГ БАЙДАГ.ЕНЕЕДЕР АНУ- ЫН ГОЛ БОДЛОГОД АРДЧИЛАЛ НЭРЭЭР БУГДИЙГ ХАВТГАЙРУУЛАХ АЮУЛ БАЙГАА НЬ ИЛТ ХАРАГДАЖ ЗАРИМ АРД ТУМНИЙГ АЙМШИГГУЙ ХЯДАЖ БАЙГАА НЬ ХУДАЛ УУ? МОНГОЛ БОЛ АВАХ ГЭЭХИЙН УХААНАА ХОСЛУУЛЖ МАШ САЙХАН АМЬДРАХ ЗАЯА БУЯНТАЙ АРД ТУМЭН ТА БИДНИЙ ЭХ ОРОН ДАН ГАНЦ АРДЧИЛАЛ УЛИГ ДОМОГ БОЛТОЛ ЯРЬЖ ТУЙЛШИРДАГ АРД ТУМЭН Ч БИД БИШ..МОНГОЛ УЛС МААНЬ Л МАНДАН БАДАРЧ З ХУРЭХГУЙ САЯ МОНГОЛЧУУД САЙХАН АМЬДРАХ ЕСТОЙ!!!!!!!!!!!!!!!!!!!! !