Хүн амын 50 гаруй хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл түүхэндээ анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нь Монголын түүхэнд шинэ хуудас нээсэн содон үзэгдэл болж байна. Үүгээрээ монгол эмэгтэйн нэр төрийг өндөрт өргөж, өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрүүлж байгааг хэлэхэд таатай байна. МАХН эрдэмтэн эмэгтэйг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлснээрээ өвөрмөц бодлогын шийдэл гаргаж чаддаг, орчин үеийн шударга нам гэдгээ харуулж чадлаа. Нэр дэвшигч эрдэмтэн Н.Удвалыг дараахь үндэслэлээр дэмжиж байна.
1.Хүнийг бодлогынхоо төвд тавьж, эрүүл чийрэг, мэдлэг боловсролтой Монголын хойч үеийг бэлтгэн төлөвшүүлэх суурь асуудлыг шийдвэрлэж чадна гэж итгэж байна.
2.Хүн хүнээ хүндэлдэг нийтэч сэтгэл, Монголын уламжлалт нандин ёсыг дахин сэргээн хэвшүүлэх, хүүхэд залуучуудын ёс суртахууны хүмүүжлийг онцгой анхаарч, шинэ шатанд гаргаж чадна гэж бодож байна.
3.Эмэгтэй хүний торгон мэдрэмж, хатан ухаанаар хүн ардынхаа эв эеийг нэгтгэн, эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг чанд хамгаалж, шинэ эргэлт хийх ард түмний Ерөнхийлөгч байж чадна гэдэгт итгэлтэй байна.
Иймд нэр дэвшигч эрдэмтэн Н.Удвалыг дэмжихийг үе үеийн эмэгтэйчүүддээ уриалъя
Академич ‘’Ш.Лувсанвандан Сан’’
Л. Оюундэлгэр
Сэтгэгдэл ( 1 )
Н.Удвалыг яаж ч зүтгүүлээд ялахгүй нь тодорхой байна. Та нар хөөргөөд л байх юм. Хэрэггүй шүү дээ.