“Ундаргандаа ус эрдэнэ Утгандаа үг эрдэнэ” Зундуйн Доржын номоос...
Нацагийн Удвалтай би уулзаагүй
Нарийн ширийн юмыг нь мэдэхгүй
Намтар түүхий нь сонирхоогүй
Наана уу, цаана уу болоогүй
Харин энэ хүүхнийг би
Хатан зоригтой гэдгийг л мэднэ
Цагдаа нар нэг удаа түүнийг
Цагдах гээд бараагүйг харсан
Бүрэн зэвсэглэсэн хүчний эсрэг
Бүсгүй хүнээс гарамгүй зориглож
Өчүүхэн ч хулчийхгүй эрэлхэг загнахыг
Өөрийн нүдээр харж тоосон
Ядарсан хүнийг өмөөрөхдөө айхгүй
Яаж чиг муулсан тоохгүй
Ясны чанга хэцүү хүүхэн
Цусны эсгэлэн хэрсүү хүүхэн
Эсний бүрэн бэрх хүүхэн
Үсний хар зүрх хүүхэн!
Муулахаар босдог хүний тавилан
Сайлахаар унадаг хүний зовлон
Шагнахаар сулардаг амьдралын үнэн
Загнахаар чангардаг аргагүй сонин
Сэтгэгдэл ( 7 )
udval garaasai bilee.daansh huurhii asar ih mungu erh medel gadnihan bolon olgarhudin umnuus uamarsh arga alga daa.
udval garaasai bilee.daansh huurhii asar ih mungu erh medel gadnihan bolon olgarhudin umnuus uamarsh arga alga daa.
Н.Удвалд нэрээ татах хамгийн зөв сонголт үлдлээ. Иргэд дэмжихгүй байхад сурталчилгаа хийгээд асар их хэмжээний зардал гаргах шаардлаггүй л баймаар юм.
Н.Удвалд нэрээ татах хамгийн зөв сонголт үлдлээ. Иргэд дэмжихгүй байхад сурталчилгаа хийгээд асар их хэмжээний зардал гаргах шаардлаггүй л баймаар юм.
udvald amjilt husie. helmegduulelee zogsoo elbegdorj hujaa
udvald amjilt husie. helmegduulelee zogsoo elbegdorj hujaa
Манай орон эмэгтэй ерөнхийлөгчтэй болох цаг нь арай л болоогүй байна даа