Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн А.Гантулга ингэж ярьж байна.
-Тав дахь удаагийн төрийн тэргүүний сонгууль айлссан энэ цаг мөчид цаг үедээ ямар үнэлэлт, дүгнэлт өгч байна?
-Монгол Улс, монголчуудын амьдрал гаднаас харвал цэцгээр бол цонхон дээр тавьсан гоё будагтай цаасан цэцэг юм уу даа. Гэтэл бид чинь ялзарсан муудсан өт хорхой идсэн ургамал шиг байгаа шүү дээ. Ардчиллын хөшигний цаана харгислал, хэрцгий байдал газар авсан. Улс төрийн хоригдолтой болчихоод ус балгасан мэт сууж байдаг. Тухайлбал, Н.Энхбаярын асуудал байна. Шүүх хурал гэгчийг гуван өдөр бид телевизээр харсан шүү дээ. Тэнд юу болсон бэ гэвэл, Н.Энхбаярын хэрэг гэгчийг зүгээр л ургуулан бодож, төсөөлөн хэрэгжүүлж, Мөнхбаатардан мухарлаж, Сагсайдан таслаж, Соёмбо-Эрдэнэ шүүгчийн сойлт гэдэг шиг хоёр хөлийг нь гозойлгон барьж аваачаад хорьчихсон. Цорын ганц уулзах эрхтэй хүн өмгөөлөгч нь орж чадахгүй шахам байгаа. Цонхон тушаа нь очвол гараар далладаг, ингэж уулздаг, ийм л ардчилалтай сууж байна. Ардчиллын нэр барьсан зэрлэг капитализмын үйл ажиллагааг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байна. Ардчилал ийм байх ёсгүй. Энэ нөхцөлд төрийн тэргүүний сонгууль болох гэж байна. Гэхдээ өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байгаа.
-Нэр дэвшигчдийн тухайд та юу хэлэх вэ?
Би сая хэллээ, нийгэм, улс орны, ард иргэдийн амьдрал хүнд байгааг. Ийм нөхцөлд эмэгтэй хүн хатан ухаан, эхийн сэтгэлээр төрийг төвшитгөхөөр гарч ирж байгаад баяртай байгаа. Уруулаа будаж бус улс төрийн тэмцэлд шударгаар өрсөлдөн гарч ирж байгаад нь баяр хүргэмээр байна.
-Тэгвэл та төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшиж буй Н.Удвалд иргэн хүний зүгээс ямар захиас даалгавар өгмөөр байна?
-Төр задарч бударч, аюул нүүрлээд ирэхийн цагт монгол хатад төр барьж ирсэн цаг бий. 500 гаруй жилийн өмнөх энэ түүх өнөөдөр та бүхний сэтгэлд Ардын жүжигчин Н.Сувдаар төсөөлөгдөж байгаа байх. Түүхийг нь монголчууд мэднэ. Харийн эсрэг монгол түмнээ өмгөөлөн тулалдаж яваад амь үрэгдсэн Ану хатныг та бүхэн мэднэ. 700 гаруй жилийн өмнө хэлсэнүг өнөөдөр монгол түмний ьархи зүрхэнд гүн бат оршиж буй Сорхагтан хатны сургаалыг та бүхэн мэднэ. “Говийн нутаг, зээрийн талд догжир хээрүүд нөмөрнөм за, буянт төр чинь ч багаднам, жижигдэм за” гэсэн тэр үг монгол төр, монголчуудын санах, сэрэх үг мөн. Энэ үгийг санаж, бодлого, шийдвэртээ тусгаж яваарай гэж хэлмээр байна. Өнөөдөр монгол даяар албан тушаал, авлигын сүлжээ нүүрлэсэн. Ардчилсан намынхны хамаатнууд, нууц амрагуудын сүлжээ бүх шатанд нүүрлэсэн. Гэм зэмгүй иргэд, төрийн албан хаашчдыг үй олноор нь ажлаас хоморголон халж байна. Ийм байх ёсгүй. Төрийн нуруу төвшин байх ёстой. Энэ бүхнийг нэр дэвшигч маань анхаарч болгооно биз ээ. Ард олныг хэлмэгдүүлдэг, шаггүй худал залдаг, тархи угааж төөрөлдүүлдэг, шог зантай шоучдаас төрийг цэвэрлээрэй. Сонгуулийн ажилд нь амжилт хүсье.
Ч.Олдох
Сэтгэгдэл ( 0 )