Саналын хуудсыг хэвлэж дуусчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 04

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос эрхлэн саналын хуудас хэвлэж дуусгаад  Гадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комисст өнөөдөр хүлээлгэн өгөв. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрлаж буй гадаадын 39  улсад саналаа өгөхөөр бүртгүүлсэн   иргэд-сонгогчдын тоог үндэслэн ийнхүү саналын хуудсыг хэвлэж  дуусгалаа.

 Сонгуулийн Ерөнхий Хороо эдгээр саналын хуудсыг дугтуйн хамт битүүмжлэн, Комиссоор дамжуулан нийт салбар комисст санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ гэдгийг  СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч хэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top