Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын газар нутгийг хэрсэн лицензийн наймааг таслан зогсоохоо амалж байсан. Тоотой хэдэн томоохон алтны компаниудыг эс тооцвол үйлдвэрлэл бус цүнхэн дотроо лиценз хийчихээд наймаалцаж явдаг байдал газар авч, Монголын аль өнгөтэй өөдтэй газар, уул ус бүхэн хяналтаас гарсан. Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын тэргүүний хувьд ашигт малтмалын лицензтэй холбоотой бүх үйл ажиллагааг зогсоох үүрэг өгч, улмаар хайгуулын лиценз шинээр олгохыг хориглох тухай хуулийг УИХ-аар батлуулж байсан.
Гэтэл Хөх толбо сонины 2011 оны 10 дугаар сарын 27 дугаарт “Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт очиж ажиллах үеэр БНСУ-ын Засгийн газар, KOICA байгууллага болон Монгол улсын Засгийн газраас мэдэгдэл хийж Дорнод аймгийн Халх голын сав нутагт тариалан хөгжүүлэх зорилгоор солонгосчуудад 270.000 га газар ашиглахаар шийдвэрлэснийг зарлалаа”, Уолл Стрийт Жорнэл-д “Солонгосын хөрөнгө оруулагчид Монголын зүүн бүсэд 270 мянган га газарт фермерийн төсөл хэрэгжүүлж, Солонгос руу хүнс экспортлохыг хүсэж байна”, Guardian Environment network сайтад “Өмнөд Солонгос Монголд 270 мянган га, Индонезид 25 мянган га газартай болсон” гэж бичжээ. Энэ бол зөвхөн нэг л жишээ шүү дээ. Монголын газар нутгийн баялаг лицензийн наймаачдын хяналтаас гараагүй, дансанд нь их хэмжээний мөнгө гэнэт орж ирэн нэг л өглөө тэрбумтан болдог үлгэр үргэлжилсээр…
Сэтгэгдэл ( 1 )
mongol uhernuud ene hunii yu hiigeed yavaag oilgokhgui baisaar duusakh baikh