МАН болон “Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгье”, “Монголын цэргийн бэлтгэл хүчний холбоо”, “Цагаан хас”, “Талын цөөвөр чоно” зэрэг хэд хэдэн төрийн бус байгууллгууд УИХ-ын гишүүн С.Баярцогтыг өнгөрсөн сарын хоёрны өдөр АТГ-т өгсөн билээ. Эдгээр төрийн бус байгууллгын төлөөлөгчид, гишүүд дэмжигчид АТГ-ын үүдэнд цуглан С.Баярцогтын тухай найман зүйл бүхий өрөгдөлийг АТГ-ын Өрөгдөл гомдол хүлээн авах тасгийн ажилтан н.Гэрэлцэцэгт гардуулан өгсөн.
Уг өрөгдөлд С.Баярцогтын Швейцарын банкин дахь данс ямар учиртай данс болох, гадаадад өөр үл хөдлөх хөрөнгөтэй эсэх, дурдагдаж буй дансанд мөнгө хамтран байршуулсан гурван найз нь хэн болох, өөрийгөө яагаад хятад улсын иргэн гэж хэлсэн болох, С.Баярцогт үнэхээр хятад улсын иргэн мөн бишийг тогтоож өгөх, дансанд орсон гарсан мөнгөний эх үүсвэрийг тогтоох зэрэг найман зүйл бүхий хүсэлтийг тусгасан байсан. Өрөгдөлийг хүлээн авсан АТГ-ын Өрөгдөл гомдол хүлээн авах тасгийн ажилтан н.Гэрэлцэцэг “холбогдох хүмүүс өрөгдөлтэй танилцаад 5-19 хоногийн дотор хариуг нь албан ёсоор өгнө” гэсэн юм.
Гэвч өнөөдрийг хүртэл энэ өрөгдөлийн хариу ирээгүй байна. С.Баярцогтын нууц дансны асуудлыг анх АНУ-ын сэтгүүлчид гаргаж тавьсан. Үүнд зөвхөн УИХ биш хууль хяналтын байгууллага хариуцлага тооцох ёстой. Иймээс цаад тал нь 19 хоногийн дотор өрөгдөлийн хариуг өгөх ёстой АТГ юуны учир чимээгүй болчихов гэдэг дээр олон нийт гайхаж байна.
Хууль, шүүхийн байгууллгын шинэчлэл гэж сүүлийн үед их ярих болсон. ЗГХЭГ-ын дэд дарга Дэнзэнгийн булхайтай үйлдэлийг цөөнх болох МАН бүгдийг нь гаргаж ирж тавьсан. Гэвч Дэнзэнд хариуцлага тооцсон зүйл алга. Харин ч өмгөөлөөд өнгөрөх бололтой. Ерөнхийлөгч нь Дэнзэнг шалга, хариуцлага тооц гэв. Гэтэл прокурор шалгах үндэсгүй гэв. Одоо Баярцогтын асуудал дээр ийм зүйл гарах вий хэмээн олон нийт эмээж байна. Ам ажил нь зөрдөг эрх баригчдаас олон нийтийн байгууллгууд өрөгдөлийнхөө хариуг хүлээж байна шүү.
Сэтгэгдэл ( 4 )
Тэр 3 найз нь Ц. Элбэгдорж. Сайханбилэг нар биш үү?
shudarga baitsgaaya aa. Ts.Elbegdorj - unen l bgaasai.
Chi gadaadad dalain ereg dr tansaglad bid hed unend daragdaj uheh gd l muu sda
Ebii bol hudalch snudarga baildaa